Сураг ажиг: Д.Тогтохсүрэн Хэрэг эрхлэх, Ж.Мөнхбат шадар сайдад яригдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Сураг ажиг: Д.Тогтохсүрэн Хэрэг эрхлэх, Ж.Мөнхбат шадар сайдад яригдаж байна

Сураг ажиг: Д.Тогтохсүрэн Хэрэг эрхлэх, Ж.Мөнхбат шадар сайдад яригдаж байна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрх баригчид Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулах эрхтэй болов. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд нь давхар сайдын албан хаших хязгаарлалт үгүй болсон учраас ийн өөрчлөлт оруулж, Л.Оюун-Эрдэнийн танхимын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох эрх нь нээгдлээ. Ээлжит бус чуулган зарлахтай зэрэгцэн давхар дээл өмсөх гэсэн эрх баригчдын хөл хөдөлгөөн нэмэгдэж, намын фракциуд нь идэвхжиж эхэлсэн. Угтаа бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Засгийн газартаа өөрчлөлт оруулах сонирхол МАН-ын даргад байсан ч гишүүдийнх нь сайд болох хүсэл ийн яаравчлахад хүргэж, хоёрхон цагийн дотор Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан түүхэн рекордтой үлдэв.

Энэ удаагийн Л.Оюун-Эрдэнийн танхимд орох сайдад горилогчдыг харвал фракциудын тэнцвэрийг хадгалах төлөвтэй байна. Мөн УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон байх ч нэг шалгуур нь болоод байна.

Л.Оюун-Эрдэнийн танхимд үлдэх сайдаар Б.Жавхлан, Х.Нямбаатар, Л.Энх-Амгалан нар үлдэж, мөн зарим нэг дан дээлтэй сайд нар үлдэх сурагтай.  Ялангуяа Ерөнхийлөгчийн дэмжлэг авсан сайд нар үлдэх магадлалтай байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хурал дээрээ Ерөнхийлөгчтэй тохиролцсон гэдгээ хэлсэн гэсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн хүссэнээр 1-2 дан дээлтэй сайд үлдэх магадлалтай гэнэ.

Хамгийн сүүлийн мэдээллээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг нар сайд болох тохироогоо хийсээр байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилж магадгүй байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Шадар сайдад, Цахим хөгжлийн сайдаар Н.Учрал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн хөгжлийн сайдад Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайдад Ч.Анандбазар, Гадаад харилцааны сайдад Ц.Мөнх-Оргил, Эрүүл мэнд, Байгаль орчны сайдад харин эмэгтэй гишүүдийн нэрс яригдаж байна.

ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭЭС ХОЁР НЬ САЙД БОЛОХ УУ?

МАН-ын дүрмийн дагуу аливаа томилгоонд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд барих ёстой гэсэн зарчимтай. Тиймээс ч УИХ дахь эмэгтэй гишүүд өчигдөр намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзжээ. Тэдний зүгээс эмэгтэйчүүдийн 30 хувийг квотоо Засгийн газрын сайд нарын томилгоондоо хангаж ажиллахыг хүссэн байна. Ерөнхий сайд ч анхаарна гэжээ. Хэрэв Засгийн газрын сайд нарын 30 хувь гэвэл 5-6 сайд нь эмэгтэй байх шаардлагатай. Хэрэв одоогийн Засгийн газрын дан дээлтэй гурван эмэгтэй сайдын хоёрыг нь явуулбал УИХ-аас хоёр эмэгтэй гишүүн сайд болно гэсэн таамаглал бий. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Соёлын сайд Ч.Номинг үлдээхийг хүсч буй. Харин Ерөнхийлөгч, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын хувьд Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарыг явуулахыг хүсэхгүй байгаа.

Энэ мэтчилэн хэн хэн сайд болох хэн гэдэг  сайд албандаа үлдэх вэ гээд МАН-ын дарга нарын тохироо, толхилцоон улс төрийн халуун сэдэв хэвээр. Чухам Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх гэсэнгурвалын тохиролцоо энэ бүхнийг эцэслэнэ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэзээ ёсчлохоос сайд нарыг хэзээ томилох, МАН-ын Удирдах зөвлөл хэзээ хуралдах вэ гэдэг тодорхой болно. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр өөрийн биеэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч ажлын гурван өдрийн дотор ёсчлох ёстой. Хэрэв эрх баригчид сайд нар дээрээ эцэслэн тохирсон бол Ерөнхийлөгч өнөөдөртөө ёсчилно. Үгүй бол амралтын өдөр эрх баригчдын сайдын тохироо үргэлжилнэ гэсэн үг.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж