ҮХНӨ-ийг Г.Занданшатар өөрийн биеэр Ерөнхийлөгчид хүргэж, ёсчлуулна

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

ҮХНӨ-ийг Г.Занданшатар өөрийн биеэр Ерөнхийлөгчид хүргэж, ёсчлуулна

ҮХНӨ-ийг Г.Занданшатар өөрийн биеэр Ерөнхийлөгчид хүргэж, ёсчлуулна

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны тогтоолтой холбоотойгоор эрх баригчид хэдхэн цагийн дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. Ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон УИХ-ын Дэгийн тухай хуулиудыг өөрчилж, үүний дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэснийг хүчингүй болгов.

Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан учраас Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн танилцуулах ёстой. Тиймээс өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан төслөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өөрийн биеэр танилцуулах хуультай. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй танилцсанаас хойш ажлын гурван өдрийн дотор уг эх мөн гэж гарын үсэг зурж, тамгалан баталгаажуулах хуулийн зохицуулалттай. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Төрийн мэдээлэл эмхтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно гэсэн мөн л хуультай.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ:

  • 18.11. Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосноос хойш ажлын хоёр өдрийн дотор Монгол Улсын Их хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид биечлэн хүргэж, танилцуулна.
  • 18.12. Монгол Улсын Ерөнхийлөгч танилцсанаас хойш ажлын гурван өдрийн дотор “….оны..дугаар сарын..-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн уг эх мөн болой. Монгол Улсын Ерөнхийлөгч…..” гэсэн гарын үсэг зурж, төрийн тамга дарж баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгална.
  • 18.13. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Монгол Улсын Үндсэн хуульд байршуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн ийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээж авсныхаа дараа шууд л ёсчилно гэдэг юу л бол. Өнөөдөр ёсчлуулахаар хүргүүллээ гэхэд Даваа гаригт ёсчилж, тухайн өдрөө Төрийн мэдээлэлд хэвлэгдээд явах уу. Эсвэл Ерөнхийлөгч хүлээн авсан өдрөө ёсчилж, эрх баригчдын хүсэлтийг биелүүлэх үү гэдэг анхаарал татаж байна.

Ийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт албан ёсоор Ерөнхийлөгч ёсчилсноор эрх баригчид Засгийн газартаа өөрчлөлт оруулах боломжтой болно.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж