Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцжээ. Засгийн газрын 2022 оны 8-р сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлээр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.
МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилогдвол Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулэглэдсэн наас хойших 91 жилийн түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллах юм.
Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргааш хуралдаж Засаг даргын томилгоог хэлэлцэх бөгөөд хуулийн дагуу ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд баталгаажуулах ажээ.
Холбоотой мэдээ