Ерөнхий сайдын анхааруулга гишүүдэд нөлөөлсөн үү?

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын анхааруулга гишүүдэд нөлөөлсөн үү?

Ерөнхий сайдын анхааруулга гишүүдэд нөлөөлсөн үү?

Үндсэн хуулийн Цэцээс гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан энэ долоо хоногт үргэлжилж буй. Цэцээс гаргасан шийдвэр хуулийн хэрэглээний практикт гарч байгаагүй нөхцөл байдал үүссэн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулж өчигдөр /2022.08.24/ баталсан.

Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдаанд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, "Үндсэн хуулиас Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хасах хуулийн төсөлд хариуцлагатай хандаж, саналаа дэмжиж өгч оролцоорой. Хариуцлагагүй болон эсрэг хандсан хүмүүст намаас сахилгын арга хэмжээ авна" гэжээ.

Өнөөдрийн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар 96.8 хувийн саналтайгаар дэмжигдсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.-т "нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав /57/-аас доошгүй ирцтэй бол түүнийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ гэдгийг заасан байдаг. Ингээд Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүнээс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, олонхийн буюу 96.8 хувийн саналтайгаар дэмжигдлээ.

Үүнд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өглөө бүлгийн хуралдаанд өгсөн анхааруулга нөлөөлсөн байж ч болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж