Хоёр автобус мөргөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Хоёр автобус мөргөлдөв

Намрын их ачааллын үе ирж байгаатай холбоотойгоор хөдөлгөөнд оролцогчдийн урсгал эрс нэмэгдэж зам тээврийн осол гэмтлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна гэж  Замын цагдаагийн газрын хобогдох албаныхан хэлж байна. Өнөөдрийн  байдлаар  Замын цагдаагийн газарт зам тээврийн ослын 43 дуудлага ирээд байгаа аж. Үүнээс хүн гэмтэж бэртсэн таван тохиолдол гарсан бөгөөд бусад нь ослын дуудлага байжээ. 

Тухайлбал, 13:10 цагийн үед  аравдугаар хороолол хүрэх замд буюу 25 дугаар эмийн сангийн уулзвар дээр том оврын хоёр автобус мөргөлдсөн дуудлага авсан бол яг одоо долоон буудал болон Урт цагааны замд гарсан ослын дуудлага дээр Замын цагдаагийнхан ажиллаж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж