2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 228,179,452 төгрөгийн үнийн дүн бүхий 1,107,552 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Гермес центр" ХК (HRM +10.82%), "Крипто Үндэстэн" ХК (BUN +3.95%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +2.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" ХК (MBG -14.17%), "Ремикон" ХК (RMC -11.76%) болон "Бэрх Уул" ХК (BEU -8.77%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,483 ширхэг нэгж эрхийг 11,884,122 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.17 хувиар буурч, 35423.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,024,449,769,929 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ