Аялж явсан жуулчин цэргийн машины урд зургаа авхуулжээ. Гэтэл энэ нь Путины цэргийн чухал байршлыг санамсаргүйгээр ил болгосон байна.
Крымын баруун хэсэгт орших Евпатория хотын ойролцоо “S-400” агаарын довтолгооноос хамгаалах системийн өмнө зогсох дунд эргэм насны эр энэ зургийн эзэн юм. Түүнд Украины Батлан хамгаалах яам талархал илэрхийлсэн. “Бид Оросын жуулчдад хэтэрхий хатуу хандаж байгаа юм болов уу. Заримдаа тэд үнэхээр тус болох юм. Жишээлбэл, энэ хүн Крым дахь Евпатория хотын ойролцоо байдаг Оросын агаарын довтолгооноос хамгаалах байрлалд зургаа авхуулж байна. Баярлалаа, үргэлжлүүлээд ажиллаад бай” гэж тэд жиргэжээ.
Агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн байршлыг энэ оны долдугаар сард авсан өөр зурагтай харьцуулж үзээд баталгаажуулсан байна.
Украинчууд Оросын жуулчдыг тааламжгүй зуны амралтыг хүсээгүй л бол Крымд очоод хэрэггүй гэж анхааруулж байсан. Гэсэн хэдий ч орос жуулчид Крымийг зорьсоор байна. Севастополь болон Симферополь хотод очсон жуулчид агаарын баазад дэлбэрэлт болсныг үл харгалзан амралтаа зугаатай өнгөрөөж буй аж. Крым хэзээнээсээ амрагчдын хувьд чухал газар байсаар иржээ. Симферополь хотод Оросын өнцөг булан бүрээс тасралтгүй жуулчид ирсээр байна.
Эх сурвалж: THE MIRROR
Холбоотой мэдээ