АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн амлалтаа биелүүлж, америк оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийн өрийг тэглэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, сургалтын төлбөрийн зээлийн өртэй, сарын орлого нь 125 мянган ам.доллар буюу түүнээс доош бол нийт дүнгээс 10 мянган ам.долларыг тэглэх аж.
Жо Байден хэлэхдээ, “Бүхэл бүтэн нэг үе боломжийг “тогтворгүй” зээлээр сольж авч байгаа нь харамсалтай байна. Тэд сургуулиа төгссөн ч өрийн дарамт нь маш хүнд учраас дундаж давхаргад ч орох боломжгүй байна. Хүмүүс их өрийн дарамтаас гарсны эцэст л амьдралаа шинээр эхэлж, гэр худалдан авч, бизнес эхлэх, гэр бүл зохиох мөнгө хурааж эхлэх боломжтой. Оюутнуудыг амьдралд хөл тавихад нь тусалснаар эдийн засагт сайнаар нөлөөлнө” гэж мэдэгджээ.
Түүнчлэн 10 жил оюутны зээлээ төлөөд үлдсэн өрийн 12 мянган ам.долларыг өршөөх болсныг Байден онцолжээ. Судалгаагаар өртэй оюутнууд үндсэн хэрэгцээгээ хангасны дараа үлдсэн сарын орлогынхоо 5-10 хувийг зээлээ төлөхөд зарцуулдаг аж.
ЭХ СУРВАЛЖ: YAHOO NEWS
Холбоотой мэдээ