НӨАТ-ын сугалаанд уншуулсан бүх баримтыг оруулна

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын сугалаанд уншуулсан бүх баримтыг оруулна

НӨАТ-ын сугалаанд уншуулсан бүх баримтыг оруулна

Сангийн яамнаас төлбөрийн баримт буюу НӨАТ-ын сугалааг сэргээх гэж байгаа болон хийгдэж буй шинэчлэлтийн талаар танилцуулга хийлээ. Энэ талаар Сангийн яамны Татварын бодлогын хэлтсийн дарга Б. Тэлмүүн дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “НӨАТ-ын  сугалааны тохирлоор нийт 1.6 сая иргэн 81 тэрбум төгрөг хожсон байна. И-Баримт нь нэг талдаа иргэдийн урамшуулж байгаа бол нөгөө талдаа татварын тогтолцооны тэгш шударга хэрэгжилтийг хангаж, нийтээрээ татварын ачаалал багатай байх зорилготой ажилладаг том систем.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд сугалааг түр зогсоосон. Үүний үр дүнд гурван том дүгнэлтэд хүрсэн. Нэгдүгээрт ил тод байдалд анхаарах хэрэгтэй. Иргэдийн зүгээс хэн, хэзээ, яаж хожсон гэдэгт хардлагатай байдаг. Хоёрдугаарт, иргэдийн идэвхийг дэмжсэн хэлбэрээр явуулах нь зүйтэй. Гуравдугаарт, сугалаа итгэл үнэмшил төрүүлэхүйц байх ёстой.

НӨАТ-ын сугалааны зарчимд дөрвөн аргаар шинэчлэл хийж байгаа. Нэгдүгээрт, өмнө нь бүртгүүлсэн баримтын 40 орчим хувь нь орхигдож хаягддаг байсан бол одоо тухайн сард баталгаажуулсан бүх баримтыг сугалаанд оролцуулна. Ингэснээр сугалааны санд их баримт уншуулсан хүний азтан болох боломж өснө. Хоёрдугаарт, орон нутагт баримт өгддөггүй гэсэн шүүмжлэл их ирдэг. Тиймээс их баримт уншуулсан орон нутагт урамшуулал олгоно. Гуравдугаарт, сугалааг олон нийтэд нээлттэй зохион байгуулна. Хамгийн сүүлд нь сугалааны тохирлыг зурагтаар биш утсаараа шууд үзэх боломжийг бүрдүүлнэ.

И-Баримтын хүрээнд бүх худалдан авалтад НӨАТ өгөхөөр зохицуулж байна. Хуулиар ноогдуулсан албан татварыг төлөх шаардлагатай гэж заасан. Бүгдээрээ жил бүр тайлангаа өгч байх үүрэгтэй. Иргэдийн тайлагнах процессыг хялбар болгох үүднээс бид нар хөгжүүлэлтийг хийсэн байгаа” гэв.

Д.Намуунцэцэг

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж