Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн албанаас баялаг бүтээгч хамт олны дунд ажил мэргэжлээ сурталчлан таниулах зорилготой “Ажлын амт-Амжилтын үндэс” уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогчид гар утсаараа сэльфи зураг авч, сошиал орчинд байршуулах даалгавар биелүүлсэн байна. Үйлдвэрийн хэмжээнд анх удаа зохиогдож байгаа тус уралдаанд 14 хэсгийн ажилтнууд, 60 гаруй бүтээлээр оролцсон. Нийлбэр дүнгээр Засварын хэсгийн гагнуурчин Э.Очирсүрэн Тэргүүн байр эзэлсэн бол удаах байруудад Засварын хэсгийн зүсэгч, гагнуурчин Г.Амгаланбаатар, Шүүн хатаах хэсгийн краны машинч Саранцэцэг нар шалгарчээ. Шилдгүүдэд “Гүүд прайс” дэлгүүрээс худалдан авалт хийх эрхийн бичиг гардууллаа. Тэдний бүтээлийг өгүүлэмж, ХАБ хангасан байдал, хандалтын тоо зэрэг шалгуураар үнэлсэн бөгөөд уралдааны бүтээлүүд чансаатай байсныг шүүгчид хэлж байв. Уралдаанд ирүүлсэн бүтээлийн үзэсгэлэнг Захиргааны нэгдүгээр байранд долоо хоногийн турш байршуулах аж. Тус албанаас баяжуулагчдынхаа дунд бас нэгэн сонирхолтой үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Тэднээс солгой хоолойтой 10 ажилтныг сонгон авч, нэг сарын турш бэлтгэсний дараа тайлан тоглолт хийж, үр дүнг харуулах аж. Энэхүү ажлыг Нунтаглан баяжуулах хэсгийн Тээрмийн машинч, дуучин Б.Нямдэлгэр зохион байгуулах юм байна.
Холбоотой мэдээ