АНУ: Украинд чиглэсэн тусламжийн хөтөлбөрөө зарлав | News.MN

АНУ: Украинд чиглэсэн тусламжийн хөтөлбөрөө зарлав

АНУ: Украинд чиглэсэн тусламжийн хөтөлбөрөө зарлав

АНУ: Украинд чиглэсэн тусламжийн хөтөлбөрөө зарлав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.08.24/ Украинд 2.98 тэрбум ам.долларын батлан хамгаалахын тусламж илгээж буйгаа зарлав. Тусламжийн багцад гар аргаар хөөргөдөг жижиг оврын Пума дрон, “Scan eagle” ажиглалтын дроны тоног төхөөрөмж, хөлөг онгоцноос хөөргөх боломжтой “Vampire” нисгэгчгүй систем зэрэг багтаж байна. Түүнчлэн, “NASAMS” гэх газар-агаар ангиллын дэвшилтэт пуужингийн систем зургаа, тэдгээрт зориулсан сум хэрэгсэл, их бууны радар 24, нарийн пуужингийн систем, сум их буу 300 мянга, миномётын сум багтана.

АНУ-аас үзүүлэх аюулгүй байдлын тусламж нь урт хугацааны кампанит ажил руу шилжиж буй. Өмнөх тээвэрлэлтүүд нь Пентагоны нөөцөд байгаа богино хугацаанд тээвэрлэх боломжтой зэвсэг, сум хэрэгслээс бүрдсэн нэн яаралтай хэрэгцээний зүйлс байжээ. АНУ өдөр тутмын мөргөлдөөнөөс үл хамааран дэмжлэгээ үргэлжлүүлсээр байна гэдгээ батлах нь шинэ багцын зорилго юм.

“Нэгээс гурван жил хүртэл үргэлжлэх энэхүү урт хугацааны гэрээний зорилго нь ОХУ-ын ерөнхийлөгч Путинд илгээж буй мессеж гэж ойлгож болно” гэж АНУ-ын Батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан орлогч Колин Кэл хэллээ.

Урт хугацааны багцад нисгэгчтэй нисэх онгоц багтаагүй. Яагаад багтаагүй талаар асуухад, “Шинэ сөнөөгч онгоцууд одоогоор нэн тэргүүний зорилт биш байна. Пентагон Украины одоо ашиглаж буй Орост үйлдвэрлэсэн онгоцуудын чадавхийг сайжруулах, өндөр хурдны цацрагийн эсрэг пуужингууд суурилуулах зэрэгт анхаарлаа хандуулж байна” гэж хариулжээ.

НАТО-ийн бусад холбоотон ч Украины тусгаар тогтнолын өдөрт зориулан шинэ тусламжийн багцаа зарласан. Тухайлбал, Герман улс агаарын довтолгооноос хамгаалах систем тэргүүтэй 500 сая ам.долларын тусламж үзүүлэх болжээ. Тусламжид пуужин харвагч, сум хэрэгсэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, хуягт машин зэрэг багтана. Санхүүжилтийг парламент батлах бөгөөд заримыг нь ирэх жил илгээх аж.

Түүнчлэн Канад улс Энх тайван, тогтворжуулах ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 3.85 сая ам.доллараар туслахаа мэдэглээ. Энэхүү тусламжийн хөрөнгийг хоёр төсөлд зарцуулна. Үүнд, Украины онцгой байдлын албадыг хөгжүүлэх төсөл, Батлан хамгаалах яаманд зөвлөгөө өгөх төсөл багтаж байна.

Энэ удаагийн тусламжийн багцыг оруулаад АНУ Украинд 13.6 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2022-08-25 202.9.47.156

АНУ- н тусламж Украйнд 30,0 тэрбум, Монголд 350 сая доллар ……………..

Avatar

Зочин 2022-08-25 213.87.158.23

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-25 142.79.202.93

13 тэрбумын зэвсэгийг яаж ацарсан байхуу. Өөрсдөө өнхрөөд ирээгүй нь лав. Эргүүлээд жаахан будаа гаргачиж болноо доо. Оросууд гэж гонгинолдоод жүжиглээд байхын оронд

Avatar

з 2022-08-25 192.82.91.151

оросоо гэж коммунизм гэж дэлхийг түйвээж улс орнуудыг хашраасан ард түмнээ дарамтлана хорино х***а хавь ойрынхоо улсыг эзлэнэ ард түмнийг нь хэлмэгдүүлэнэ х***а оросыг дагасан улсууд бүгд дэлхийн хөгжлөөс хол хаягдаастай одоо ганц үлдсэн үр хөврөл нь ардчилсан солонгос 28 сая ард иргэдийнхээ цус хөлс өлсгөлөн зовлон зүдгүүр дээр оршин тогтнож бна гэхдээ оросыг налахаас өөр сонголтгүй ганцхан улс л байдаг энэ нь манай монгол тавилан юм даа

Avatar

Путингүй Монгол улс 2022-08-25 192.82.91.227

орос Фашизмыг фашизмаас ялгах гэж РАШИЗМ нэрлэх болсон Рашистууд гэдэг нь орос фашистууд утгатай

Avatar

Зочин 2022-08-25 192.82.91.227

орос Фашизмыг фашизмаас ялгах гэж РАШИЗМ нэрлэх болсон Рашистууд гэдэг нь орос фашистууд утгатай

Avatar

Зочин 2022-08-25 66.181.160.51

Манайх ч гэсэн нэг юмаар тусалсан болж нэрээ цэвэрлэхгүй бол цаад Украйнууд чинь онигор нүдтэй болгоныг Буриад , Халимаг гээд үзэхгүй байна гэсэн шүү !!

Avatar

Зочин 2022-08-25 202.179.21.206

түй май

Avatar

Зочин 2022-08-25 122.201.21.203

Украйн чинь НҮБ байгуулагдахад л гишүүн нь болсон.ЗХУ-ын үед 1960-1980 онуудад зөвлөлт орныг украйнаас гаралтай удирдагчид өөрөөр украйнчууд удирдаж Украйн 55 сай хүн амтай хөгжлөөрөө Еропын тэргүүний орнуудтай зэрэгцэж байв. 1991 онд салан тусгаарлахдаа байдлаа хэвээр хадгалж үлдсэн ч бүтэлгүй улс төр хийсээр өнөөдөр цэцэглэн хөгжиж байсан украйн орон гадаадын хүчинд ашиглагдан ах дүү үндэстэнтэйгээ дайсагналцаж орших эс орших дээрээ тулж бн. Буруу замаар будаа тээхийн сонгодог жишээ.

Avatar

Зочин 2022-08-25 202.55.188.35

Proshenko Zelenski 2oos omnoh Ynukowich eh ornoosoo urwaj putunii noloond awtsanaas bolj ukraine yduu bgn Ternees bish ameriktai nzalsan europiin ard irged bvgd hangaluun amidarjiina tow aziin stan ulsuud bvgd yduu toriin alba ni hvnd surtaltai

Avatar

Зочин 2022-08-25 202.126.89.120

Путлер дайныг удаах тусам Орос улс ЭЗ-ийн хувьд сүйрнэ.

Avatar

zochin 2022-08-25 185.183.146.248

nazi ukrain ali hediin yalagdchaad bna . eu ornuud ihenh ni zevsgiin nootsoo shavhaj ogood duussan . german zevsegiin noots last acceptable level dee hureed bna . odoo eu , nato yu ch hiij chadahgui . ukrain neonazi , nationalist fuckers odort heden zuugaaraa uhej bgaa shuu …ahahahahahahahahahahaha

Avatar

ҮНЭН 2022-08-25 43.242.243.226

ҮМБҮҮРЭЭД БАЙХЫН ҮМБҮҮ ЧИНЬ ХАХА

Avatar

Зочин 2022-08-25 192.82.73.120

Тусламж.биш.усламж

Avatar

Зочин 2022-08-25 103.229.121.173

ЧИ ОРОС ЦЭРГИЙН БАКАЛЫН УЛ ДОЛООЖ АМЬ ЗУУЖ ЯВААРАЙ

Avatar

ЗОЧИН 2022-08-25 66.181.161.111

АНУ гийн өмнөх тусламжууд дандаа яаралтай ангилалд байсан бол одооноос урт хугацааны тасралтгүй байнгын тогтвортой тусламж үзүүлнэ гэж ойлгож болох нээ

Avatar

Зочин 2022-08-25 103.229.121.173

СЛАВА УКРАЙН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж