АНУ: Украинд чиглэсэн тусламжийн хөтөлбөрөө зарлав

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

АНУ: Украинд чиглэсэн тусламжийн хөтөлбөрөө зарлав

АНУ: Украинд чиглэсэн тусламжийн хөтөлбөрөө зарлав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.08.24/ Украинд 2.98 тэрбум ам.долларын батлан хамгаалахын тусламж илгээж буйгаа зарлав. Тусламжийн багцад гар аргаар хөөргөдөг жижиг оврын Пума дрон, “Scan eagle” ажиглалтын дроны тоног төхөөрөмж, хөлөг онгоцноос хөөргөх боломжтой “Vampire” нисгэгчгүй систем зэрэг багтаж байна. Түүнчлэн, “NASAMS” гэх газар-агаар ангиллын дэвшилтэт пуужингийн систем зургаа, тэдгээрт зориулсан сум хэрэгсэл, их бууны радар 24, нарийн пуужингийн систем, сум их буу 300 мянга, миномётын сум багтана.

АНУ-аас үзүүлэх аюулгүй байдлын тусламж нь урт хугацааны кампанит ажил руу шилжиж буй. Өмнөх тээвэрлэлтүүд нь Пентагоны нөөцөд байгаа богино хугацаанд тээвэрлэх боломжтой зэвсэг, сум хэрэгслээс бүрдсэн нэн яаралтай хэрэгцээний зүйлс байжээ. АНУ өдөр тутмын мөргөлдөөнөөс үл хамааран дэмжлэгээ үргэлжлүүлсээр байна гэдгээ батлах нь шинэ багцын зорилго юм.

“Нэгээс гурван жил хүртэл үргэлжлэх энэхүү урт хугацааны гэрээний зорилго нь ОХУ-ын ерөнхийлөгч Путинд илгээж буй мессеж гэж ойлгож болно” гэж АНУ-ын Батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан орлогч Колин Кэл хэллээ.

Урт хугацааны багцад нисгэгчтэй нисэх онгоц багтаагүй. Яагаад багтаагүй талаар асуухад, “Шинэ сөнөөгч онгоцууд одоогоор нэн тэргүүний зорилт биш байна. Пентагон Украины одоо ашиглаж буй Орост үйлдвэрлэсэн онгоцуудын чадавхийг сайжруулах, өндөр хурдны цацрагийн эсрэг пуужингууд суурилуулах зэрэгт анхаарлаа хандуулж байна” гэж хариулжээ.

НАТО-ийн бусад холбоотон ч Украины тусгаар тогтнолын өдөрт зориулан шинэ тусламжийн багцаа зарласан. Тухайлбал, Герман улс агаарын довтолгооноос хамгаалах систем тэргүүтэй 500 сая ам.долларын тусламж үзүүлэх болжээ. Тусламжид пуужин харвагч, сум хэрэгсэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, хуягт машин зэрэг багтана. Санхүүжилтийг парламент батлах бөгөөд заримыг нь ирэх жил илгээх аж.

Түүнчлэн Канад улс Энх тайван, тогтворжуулах ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 3.85 сая ам.доллараар туслахаа мэдэглээ. Энэхүү тусламжийн хөрөнгийг хоёр төсөлд зарцуулна. Үүнд, Украины онцгой байдлын албадыг хөгжүүлэх төсөл, Батлан хамгаалах яаманд зөвлөгөө өгөх төсөл багтаж байна.

Энэ удаагийн тусламжийн багцыг оруулаад АНУ Украинд 13.6 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж