О.Цогтгэрэл: Нэг талыг барьж туйлшрахгүйгээр эв нэгдлийг эрхэмлэнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

О.Цогтгэрэл: Нэг талыг барьж туйлшрахгүйгээр эв нэгдлийг эрхэмлэнэ

О.Цогтгэрэл: Нэг талыг барьж туйлшрахгүйгээр эв нэгдлийг эрхэмлэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2022.08.25/ мэдээлэл хийлээ. 


Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан намын бүлэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээн үл ойлголцолтой байлаа. Хаврын чуулганы төгсгөл дээр аливаа намын бүлгийн удирдлагыг хэрхэн өөрчилж, шинээр томилох тухай зохицуулалтыг УИХ-ын хуульд тодорхой зааж оруулсан. Ингэснээр шинэчилсэн зохион байгуулалтаа хийх боломж бүрдсэн. Энэ хүрээнд шинэ бүлгийн даргаа сонгож, УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэн чуулганд уншиж танилцуулснаар баталгаажуулсан. Ардчилсан нам өнөөдөр анхны бүлгийн хурлаа хийлээ. Сүүлийн 30 жилд Ардчилсан намын дуу хоолой өндөр явж ирсэн. Энэ хугацаанд намаараа сорилтынхоо давааг туулж байна. Дэлхийн нөхцөл байдал амаргүй, Монгол дотроо Үндсэн хуулийн онолын маргаантай эгзэгтэй цаг үе таарч байна.

Үндсэн хуулийг хамгаалах ёстой байгууллага нь Үндсэн хуулийг хүчингүй болгосон. УИХ дээр залруулга хэрхэн хийх вэ гээд эрсдэлтэй, ойлгомжгүй, зөрчилтэй байдалтай байна. Ардчилсан намын бүлгийн хувьд УИХ-д хэт олонхын эсрэг явж ирсэн. Цаашдаа Ардчилсан намын бүлгийн 11 гишүүн өнгөрсөн хугацааны алдаа дутагдлыг засч, нээлттэй ойлголцож, ардчилал хүний эрхээ  хамгаалж, хүчтэй байр суурь илэрхийлэх болно. Бүлгийн гишүүд аль нэг талыг барьж туйлшрахгүйгээс урьдаар эв нэгдлийг эрхэмлэж, төвийг сахисан бодлого барьж ажиллах гишүүдийн тоо олширч байна. Туйлширсан байр суурьтай ганц нэгхэн гишүүн байна. Энэ нь Ардчилсан намын эв нэгдэлд томоохон дэм болох байх. Ардчилсан намын даргын тухай яриа хэлцэл болоогүй ээ.

УИХ-д өргөн барьсан хуулийн нэмэлт өөрчлөлт ганцхан заалттай. Үүнд "Бүлгийн удирдлагыг сонгохдоо бүлгийн нийт гишүүдийн олонхоор сонгоно" гэж заасан. Ардчилсан намын бүлэг 11 гишүүнтэй. Зургаагаас дээш гишүүн санал нэгдэх ёстой. Гэтэл зарим гишүүд нийт гишүүн бүгдээрээ санал өгөхгүй бол сонгохгүй юм шиг мушгиж тайлбарлаж байна лээ. Нийт гишүүдийн олонхын саналаар дэмжсэн байх ёстой гэсэн байдаг. Хуулийн дагуу л процесс явсан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж