1200 жилийн настай тансаг харш олдов

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

1200 жилийн настай тансаг харш олдов

1200 жилийн настай тансаг харш олдов

Израилийн өмнөд цөлөөс 1200 жилийн настай газар доорх тансаг харшийг археологчид олжээ. Энэ нь Негевийн цөлд аж төрдөг байсан чинээлэг хүмүүсийн сууц болохыг тус улсын Эртний дурсгал хариуцсан газар Мягмар гаригт мэдээлэв. Өнөөгийн Рахат хотоос олдсон эл олдвор нь 8-9 дүгээр зуун буюу лалын шашны эхэн үетэй холбоотойг эрх баригчид мэдээлэв.

Негевийн цөл нь Израилийн өмнөд хэсэгт сунаж тогтсон нутаг юм. Энэ нь Израилийн газар нутгийн 60 хувийг эзлэхээс гадна зарим хэсэг нь Египетэд харъяалагддаг аж.

Энэхүү харш нь хэд хэдэн өрөө бүхий дөрвөн жигүүртэй. Гантиг чулуун шал, хонгилтой, ханаараа уран нарийн чимэглэлтэй. Археологчид эндээс чимэглэсэн аяга тавагны хэлтэрхий ч олжээ. Чулуун бүтэцтэй газар доорх хонгилууд нь элсэн цөлийн нар тусахааргүй сэрүүн температурт эд зүйлсийг хадгалах зориулалттай байжээ. Хүмүүс нааш цааш явах боломжтой бат бөх хийгээд нарийн хийцтэй хонгилууд нь нээлхийтэй. Уг нээлхий нь оршин суугчдыг ундны ус авах боломжтой цистернтэй холбодог.

Газар доор ингэж барьснаас нь үзвэл эзэд нь баян чинээлэг амьдардаг байсан гэж малтлага хариуцсан хүмүүс мэдэгджээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж