Японы хууль тогтоогчид Тайваньд айлчлав

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

Японы хууль тогтоогчид Тайваньд айлчлав

Японы хууль тогтоогчид Тайваньд айлчлав

Японы хууль тогтоогчид Мягмар гаригт Тайванийн удирдагч Цай Ин Вэнтэй уулзжээ. Кэйжи Фүрүяа тэргүүтэй хууль тогтоогчид Япон, Тайванийн харилцааг бэхжүүлэхийг зорьж буй.

Ерөнхий сайд агсан Шинзо Абэ Хятад улс Тайваньд довтолбол энэ нь Япон, АНУ-ын эвслийн хувьд аюултай нөхцөл байдал болно гэж хэлж байсан. Энэ мэдэгдэлд талархаж буйгаа Цай Ин Вэн мэдэгдлээ. Олон улсын хамтын нийгэмлэг нь авторитаризмын тэлэлт, өдөөн хатгалгын эсрэг хамтран тэмцэх ёстойг Цай онцолжээ. Түүнчлэн Тайвань ба Япон нь ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг дээдэлдэг аюулгүй байдлын түншүүд учир бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийг ахиулах хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэхийг хүсч байна гэв.

Нэнси Пелосигийн айлчлалтай холбоотой Хятадын зүгээс үзүүлж буй хариу арга хэмжээний талаар Кэйжи Фүрүяа дурдсан. Тэрбээр Хятад улс Тайвань руу, түүнчлэн Японы эдийн засгийн онцгой бүс рүү пуужин харвасныг Тайпэй болон Токио хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. Энэ сүрдүүлгийн эсрэг тайван бөгөөд болгоомжтой хариу үйлдэл үзүүлсэнд Цай Ин Вэнг мөн сайшаалаа. Тайвань нь Япон, АНУ-тай нягт хамтран ажилласнаар статус квог өөрчлөх гэсэн Хятадын оролдлогыг таслан зогсоох боломжтой гэв.

Японы төлөөлөгчид гурван өдрийн айлчлалынхаа үеэр Тайванийн удирдагч агсан Ли Тэн Хуйгийн булшийг эргэх аж. Кэйжи Фүрүяа 2020 оны есдүгээр сард Ли Тэн Хуйгийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцсоноосоо хойш Тайваньд анх удаа айлчилж байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж