Тахилын цогцолбороос руни болон согд бичээст гэрэлт хөшөө илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

Тахилын цогцолбороос руни болон согд бичээст гэрэлт хөшөө илрүүллээ

Тахилын цогцолбороос руни болон согд бичээст гэрэлт хөшөө илрүүллээ

ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон Улсын Түрэг академийн хамтарсан шинжилгээний анги Архангай аймгийн Хашаат сумын нутагт орших Номгоны дурсгалт газарт малтлага судалгаа хийсэн Эртний Түрэгийн үеийн тахилын цогцолбороос руни болон согд бичээст гэрэлт хөшөөний хэсгийг илрүүлэв.

Энэхүү олдвор нь гэрэлт хөшөөний оройн хэсэг бөгөөд дээд хэсэгт хос чонын дүрслэлтэй, хөшөөний эх биеийн хэсэгт одоогоор 12 мөр бичээс хадгалагдан үлджээ.

Хөшөөний бичээс дунд Кутлук хаган Түрэг, Тэнгэрийн хүү, үхэр жилийн 9 сар, түм түмэн зэрэг бичлэгүүд тод танигдан уншигдаж байна. Энэ хөшөөний бичээсийг тайлж унших судалгаа болон тахилын цогцолборын археологийн малтлага судалгааны ажлыг хамтарсан төслийн судлаачид үргэлжлүүлэн хийж удахгүй үр дүнг нийтэд зарлана. Энэ хөшөө нь Культегин, Билгэ хаан, Тонькукын гэрэлт хөшөө зэрэг эртний Түрэгийн хаант улсын түүхийг өгүүлсан томоохон гэрэлт хөшөөнүүд илэрснээс хойш 100 гаруй жилийн дараа шинээр илэрч байгаа чухал ач холбогдолтой дурсгал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж