17 настай хүү ганцаараа дэлхийг тойрон нисчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

17 настай хүү ганцаараа дэлхийг тойрон нисчээ

17 настай хүү ганцаараа дэлхийг тойрон нисчээ

Дэлхийг тойрон нисэх зорилгоор ганцаараа жижиг онгоцоор аялалд гарсан 17 настай Мак Рутерфорд өчигдөр Болгарт газарджээ. Тэрбээр бүтэн таван сарын турш аялсан ба Геннисийн хоёр амжилтыг тогтоохоор зориглосон аж. Ийнхүү Бельги-Их Британийн хос иргэншилтэй Мак  хөнгөн онгоцоор ганцаараа дэлхийг тойрон ниссэн хамгийн залуу хүн болжээ.

Мак ганцаараа зориглон дэлхийг тойрон ниссэн нь Геннисийн дээд амжилтыг тогтоохоос гадна хүүхэд, залууст мөрөөдлөө хөөх, зорилгодоо хүрэх урам зориг өгөхийг хүссэн аж.

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард аяллаа эхлүүлж, таван тивийн нийт 52 орны дээгүүр ниссэн байна. Тэрбээр аяллынхаа явцад 17 нас хүрсэн аж. Мак аяллаа Болгараас эхлүүлсний учир нь ивээн тэтгэгч "ICDSoft" цахим сүлжээний компани нь Софиа хотод төвтэй гэнэ. Тэрбээр аяллынхаа хугацаанд хамгийн удаандаа 10 цаг тасралтгүй ниссэн тухай эх сурвалж мэдээлжээ.

Макаас өмнө 19 настай эгч Зара нь өнгөрсөн нэгдүгээр сард хэт хөнгөн онгоцоор дэлхийг тойрсон амжилтыг тогтоосон байв. Тэд нисэхийн салбарт ажилладаг гэр бүлд төрсөн бөгөөд Мак 2020 онд 15 настайдаа нисгэгчийн үнэмлэхээ авчээ. Эгч, дүүс "Shark" гэх дэлхийн хамгийн хөнгөн, хурдан нисэх онгоцоор аялан ниссэн байна. Тус нисэх онгоц нь цагт 300 км хурдлах хүчин чадалтай. Тус онгоц нь хоёр хүний суудалтай боловч ганцаараа аялагчдад зориулан нэг суудлынх нь оронд түлшний сав байрлуулан өөрчилжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж