Пакистан руу санамсаргүй пуужин харвасан офицер халагдав

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

Пакистан руу санамсаргүй пуужин харвасан офицер халагдав

Пакистан руу санамсаргүй пуужин харвасан офицер халагдав

Энэтхэг улсаас Пакистан руу санамсаргүй пуужин харвасан явдал өнгөрсөн гуравдугаар сард гарсан. Энэ үйл явдал нь цөмийн зэвсэгтэй хоёр улсын харилцааг хурцадмал байдалд хүргэсэн юм. Тэгвэл Энэтхэгийн засгийн газар хариуцлагагүй байдал гаргасан гурван офицероо халахаар болжээ. Тогтмол хийдэг засвар үйлчилгээний үеэр энэхүү техникийн алдаа гарсанд Энэтхэг улс маш их харамсаж буйгаа илэрхийлсэн. Ийм хайхрамжгүй байдлаас болж таагүй үр дүнд хүрэхээс болгоомжлохыг, дахин давтахгүй байхыг Пакистан анхааруулжээ.

Энэтхэгийн агаарын хүчин гуравдугаар сарын 9-ний хэрэгт буруутай офицеруудыг ажил үүргээс нь чөлөөлөх болсноо Мягмар гаригт мэдэгдлээ. Офицерууд үйл ажиллагааны стандарт журмаас хазайсан учир БрахМос пуужинг санамсаргүй харвасан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж. БрахМос нь Орос, Энэтхэгийн хамтран бүтээсэн цөмийн хүчин чадалтай далавчит пуужин юм.

Тухайн үед БрахМос пуужин 12 мянган метрийн өндөрт дууны хурднаас гурав дахин өндөр хурдтай ниссэн ба унахаасаа өмнө Пакистаны агаарын орон зайд 124 км ниссэн байна. Энэ пуужин Энэтхэг, Пакистаны агаарын орон зай дахь олон зорчигч, нислэгт саад учруулсан. Түүнчлэн газар дээр ч хүний амь нас, эд хөрөнгөд аюул учруулсан гэж Пакистаны агаарын цэргийн хүчин мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж