Борис Жонсоны ээлжит гэнэтийн айлчлал

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

Борис Жонсоны ээлжит гэнэтийн айлчлал

Борис Жонсоны ээлжит гэнэтийн айлчлал

Украины тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Борис Жонсон өчигдөр /2022.08.24/ Киевт гэнэтийн айлчлал хийлээ. Энэ нь түүний ерөнхий сайдын хувьд хийж буй сүүлчийн айлчлал болж байна.

Дайны үед Украиныг хамгийн их дэмжсэн учраас түүнийг Эрх чөлөөний одонгоор шагнажээ. Украины Эрх чөлөөний одон нь гадаадын иргэнд олгодог хамгийн том шагнал юм. Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн биеэр уг ёслолын арга хэмжээг удирджээ. Арга хэмжээний дараа Жонсон, Зеленский нар Киевийн хотын гудмаар аялсан. Энэ үеэр Жонсоны нэрийг бичсэн дурсгалын самбарыг Зеленский танилцуулав. Уг дурсгалын самбар нь Холливудын алдрын гудамжинд байдагтай адилхан юм.

Дайн эхэлснээс хойш Жонсон гурав дахь удаагаа Киевт айлчилж байна. Энэ удаагийн айлчлалаар Их Британи улс Украинд 54 сая фунт стерлингийн тусламж үзүүлэх болсныг Жонсон зарлажээ.

Борис Жонсон ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөд 14 хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Дараагийн ерөнхий сайдаар Лиз Трасс эсвэл Риши Сунак хэн нь ч сонгогдсон Украины талд зогсох Их Британийн дэмжлэг өөрчлөгдөхгүй гэдгийг Жонсон хэллээ. Их Британи улс хүмүүнлэгийн тусламж, дайны гэмт хэргийг мөрдөн шалгах, Украины эдийн засгийг сэргээх зэрэгт дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгээ дахин мэдэгдэв.

Тусламжийн шинэ багцад хамгийн сүүлийн үеийн 2000 дрон, танк эсэргүүцэгч зэвсэг, гар ажиллагаатай 850 ширхэг бичил дрон зэрэг багтаж байна. Бичил дрон нь ойртож буй дайсанг илрүүлэхэд зориулж онцгойлон бүтээгдсэн. Эдгээр нь гар утаснаас жижиг хэмжээтэй бөгөөд шууд бичлэгээр мэдээллийг дамжуулдаг. Дроныг ажиллуулж сурахын тулд 20 хүрэхгүй минут зарцуулагдах аж.

Их Британи мөн Украины эрэг орчмын усан дахь Оросын уурхайнуудыг илрүүлэхэд туслах илрүүлгийн машин өгөхөөр төлөвлөж байна. Украин цэргүүд ирэх долоо хоногт  ашиглалтын сургалтад хамрагдах аж.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж