Мишээл резиденс: Эрүүл мэнддээ давхар хөрөнгө оруул

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

Мишээл резиденс: Эрүүл мэнддээ давхар хөрөнгө оруул

Таны хүүхэд хүчилтөрөгчөөр баялаг ногоон ертөнцөд эрүүл чийрэг өсөн торниж та хотын дуу чимээнээс ангид, хором мөч бүртээ амар тайван, аз жаргалаар дүүрэн амьдрах боломжтой.

Мишээл резиденс орон сууцны урд байрлах 11 га ногоон байгууламжийг хэрэм, ан амьтад, усны болон дуут шувууд нутагласан, экологийн тэнцвэрт байдлыг нь хадгалсан Монголын анхны байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн болгон ажиллуулж байна.

Тус хүрээлэн нь Мишээл резиденсээс 1 минутын зайтай бөгөөд оршин суугчид гэрээсээ хүрээлэн рүү орохдоо 4.5 метрийн өндөртэй гүүрэн гарцаар явж, байгалийн сайхныг тольдон, навчин дээр тогтсон шүүдрийн дуслыг харж, алсын уулыг ширтэн нүдний хараагаа тэлэх гээд олон сайхан мэдрэмжийг авсаар хүрэх юм.

Ногоон байгууламжид хүний эрүүл мэндийг тэтгэх олон хүчин зүйлс байдаг бөгөөд сэтгэл санаа сэргэж өвдөлт буурч, урт насалж бие эрхтэн эрүүлжиж байдгийг эрдэмтэд батлаад байна.

Монголын хамгийн том ногоон байгууламжтай Мишээл резиденс орон сууц таны эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт байх болно.

Орон сууцны борлуулалтын алба: 7505-7788

Мишээл Резиденс:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж