Монголчуудын зүрхэнд зовнисон япончуудын санал

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

Монголчуудын зүрхэнд зовнисон япончуудын санал

Монголчуудын зүрхэнд зовнисон япончуудын санал

Монгол Японы найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээнүүд энэ өдрүүдэд болж байна. Японы төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд эмнэлгийн салбарынхан цөөнгүй багтсан бөгөөд тэдний анхаарал хандуулж, санал болгож буй зүйл нь Монголд зүрх судасны төв байгуулах хүсэл аж.

Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп, 71 эмнэлэг,  400 гаруй клиник эмнэлгийн байгууламжтай Токушүкай медикал группийн төлөөлөгчдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авч уулзахад тус группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ Монгол Улсад Зүрх судасны төв байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүгээр зогсохгүй эмч нарыг сургаж бэлтгэх, харилцан туршлага солилцоход анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв.
Мэдээж япончууд дотор эрхтний дурангийн хагалгаа, зүрх судасны мэс заслаараа Японд алдартай.

Монголд нас баралтын 40 орчим хувийг зүрх, судасны өвчлөл эзэлдэг. Тиймээс энэ төрлийн эмнэлэг байгуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд эрүүл мэндийн салбарын том бизнес болно гэсэн үг. Хэдэн жилийн өмнө Монголд уушиг эмчилдэг эмнэлэг байгуулвал ирээдүйдээ хамгийн ашигтай бизнес болно гэж япон хүн уулга алдсан талаар ам дамжсан яриа байдаг ч үнэний ортой.

Өвөрмонголд л гэхэд “гадаадын иргэдэд зориулсан” гэх тодотголтой эмнэлэгт байгуулсан нь үнэндээ монголчуудын Солонгос руу эмчилгээнд урсгадаг мөнгийг хуваалцах гэсэн санаа байв.

Монголд эмчилгээ, оношлогоо тааруугаар аргаа барахдаа хэдэн тэрбумаар яригдах мөнгө зарцуулан БНСУ, Энэтхэг зэрэг орныг зорьдог нь нууц биш. Тиймээс ч японы эрүүл мэндийн салбарынхан өөрсдийн зүрх, судасны төвийг Монголд байгуулах санал гаргасан. Хэрэвзээ энэхүү санал ажил хэрэг болвол хүний нутагт, гүний газарт хүйтэн мэс хүргүүлэхээр өчнөөн зардал чирэгдэл болдог монголчуудад эх орондоо эмчилгээ хийлгэж, амь нас эрүүл мэндээ хамгаалах боломж гарах нь.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж