"Ерөнхий сайд хэд нь “давхар дээл” өмсөхийг шийддэг байх ёстой"

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

"Ерөнхий сайд хэд нь “давхар дээл” өмсөхийг шийддэг байх ёстой"

"Ерөнхий сайд хэд нь “давхар дээл” өмсөхийг шийддэг байх ёстой"

УИХ ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын байр суурийг сонирхлоо.

-Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол маргаан дагуулж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ? 

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуультай нийцэж байна уу гэдэг асуудлыг Цэц зөвхөн процессын талаас нь хянана. Жишээлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа баримталж байна уу гэдгийг хянах ёстой. Түүнээс биш агуулга нь зөв, буруу болсон гэдгийг Цэц хянаж болохгүй гэж үзэж байна. Тиймээс бид Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Цэцийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм. Цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд  агуулгаар нь, Үндсэн хуультай зөрчилдөж байна уу гэдэг асуудлаар дүгнэлт гаргахгүй гээд. Тиймээс энэ асуудлыг цэгцэлмээр байна.

Нөгөө талаасаа бид хүнд байдалд ороод байна. Цэцийн шийдвэр эцсийн байна гэсэн Үндсэн хуулийн заалттай. Цэц өөрөө эцсийн шийдвэр гаргачхаад байдаг. Манай Үндсэн хуульд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг асуудлаар Цэц дүгнэлт гаргаж болно, болохгүй гэж заагаагүй. Тийм учраас Цэц энэ ойлгомжгүй нөхцөл байдалд бид “ингэж болно” гэж үзэж байна. Үндсэн хуулийн суурь зарчим буюу энэ онолыг ашиглаад бид дүгнэлтээ гаргачихсан гэж байгаа юм. Бид цаашдаа дахин ийм зүйл гаргахгүй гэж байгаа. Цэцийн 9 гишүүн УИХ-ын 57 гишүүний саналаар батлагддаг нэмэлт өөрчлөлтийг 9 гишүүн өөрчилж болохгүй гэдэг дээр санал нэгдэж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг гишүүд өргөн барина гэж байгаа юм. Би хувьдаа Монгол Улс гишүүдийнхээ тоог нэмэх хэрэгтэй гэж үзэж байна. Сонгуулийн холимог тогтолцоо руу орох ёстой гэж харж байна. Бүгдийг биш гэхэд дөрвөөр хязгаарлахгүйгээр засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний ажлыг хавсарч хийх бололцоог бүрдүүлмээр байна. Үүнийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ энэ удаа давхар дээлийн асуудлыг гишүүд өргөн бариад хагалчихъя гэж байгаа юм. Учир нь, өөрөө болох гээд, эсвэл бусдыг болгох гээд байгаадаа биш. Бид 1999 оноос хойш дуусахгүй маргаан дагуулсан энэ асуудлыг эцэслэн шийдэх хэрэгтэй.

1992 оны Үндсэн хуулийн заалтыг сэргээгээд, заавал давхар дээлтэй байна, эсвэл ерөөсөө давхар дээлтэй байна гэж хэлээгүй. Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэхдээ өөрөө ямар байх вэ гэдгээ мэдээд оруулж ирж байгаа. Түүгээр нь л болгох хэрэгтэй. Заавал байх ёстой, ерөөсөө байх ёсгүй гээд хүндрүүлээд байна. Эцсийн мөчид Цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг процессын алдаа, тухайлбал агуулгын хувьд хянахгүй гэдгийг тохироод шийдэх хэргэтэй. Энэ хоёр асуудлыг шийдсэний дараа гарсан маргааныг шийднэ. Цэцийн дүгнэлт гараад ирэхээр Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна. Цэцийн дүгнэлт эцсийн шийд  болж гарсан гэхээр Засгийн газрын гишүүдэд хэцүү байгаа. Үүнээс үүдэж ойлгомжгүй байдал үүсээд байна. Үүнийгээ цэгцлээд, өвлийн бэлтгэл гэх мэт бусад асуудлаа шийдэхгүй бол цалгардаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж