"Jellyfish” засалт шинэ трэнд болж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

"Jellyfish” засалт шинэ трэнд болж байна

"Jellyfish” засалт шинэ трэнд болж байна

Гоо сайхны шинэ хачирхалтай чиг хандлага дэлхий даяар тархаж, “Jellyfish” буюу медуз боб гэгддэг үс засалт трэнд болж байна. Николь Кидман тус үсний засалтаар сэтгүүлийн нүүрийг чимсэн нь нөлөөлсөн бололтой.

Үсний засалт нь усны амьтан медузтай төстэй хэлбэртэй. Медуз үсний гаднах давхарга нь богино байдаг бол дотоод давхарга нь урт хэвээр байна.

"TikTok" дээр медузын үсний хэштегтэй видео бичлэгүүд нь “Gen Z” үеийнхнийг шуугиулж, нийтдээ 43 тэрбум гаруй хандалт авчээ. Загварт нөлөөлөгч Тина 66,600 дагагчдаа хуваалцсан видео бичлэг дээрээ медуз шиг үсээ гайхуулж, олон хүн "хөөрхөн" тайралтыг нь магтсан байна.

Австралийн нэр хүндтэй 55 настай Николь Кидман сэтгүүлийн шинэхэн зураг авалтад зориулж медуз засалттай парик зүүжээ. "Медузын шинэ үс засалт.  Энэ нь надад таалагдаж байна. Үнэхээр дажгүй. Гэхдээ би үүнийг өмнө нь хэн нэгэн дээр харж байсан бөгөөд тэр хүн нь Кэрол Брэди байсан" гэж Николь ярьсан байна.

Эх сурвалж: Daily mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж