Мариупольд олзлогдогсдыг шүүх төмөр тор барьж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

Мариупольд олзлогдогсдыг шүүх төмөр тор барьж байна

Мариупольд олзлогдогсдыг шүүх төмөр тор барьж байна

Оросууд Мариуполь хотын концертын танхимд олзны украинчуудыг шүүхээр бэлтгэж байж магадгүйг НҮБ-ын Хүний эрхийн алба анхаарууллаа. Тодруулбал, хэрэг хянан шүүх явцад олзлогдогсдыг саатуулах зорилготой төмөр торнууд барьж буйг нотлох баримт байгаа гэв. Олзны хүмүүсийг ингэж яллах нь дайны гэмт хэрэг гэж НҮБ мэдэгджээ. Орос өмнө нь олзлогдогсодтой зүй бус харьцдагаа удаа дараа үгүйсгэж байсан.

Украины эрх баригчид сүүлийн өдрүүдэд тэрхүү төмөр торны зургийг хэд хэдэн удаа цахим сүлжээнд нийтэлсэн. Мариуполь хотод шоу шүүх хурал болж магадгүйг ерөнхийлөгч Зеленский ч мөн анхааруулсан удаатай. “BBC” агентлаг тус гэрэл зургуудыг Мариуполийн филармонийн танхимын дотоод засалтай харьцуулж үзээд мэдээллийг баталгаажуулсан байна. Түүнчлэн сүүлийн дөрөв, тав хоногийн дотор авсан зургууд болохыг баталжээ.

Олзлогдогсод нь тавдугаар сард Оросын цэргүүд Мариупольд цөмөрч орохоос өмнөхөн хотыг хамгаалж байсан цэргүүд юм. Тэдний эсрэг шоу шүүх хурал хийхээр оросууд төлөвлөж буйг Украины тагнуулын алба мэдэгдээд байна. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйд дайнд олзлогдогсдын эсрэг шүүх байгуулахыг хориглодог гэдгийг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Равина Шамдасани өчигдөр /2022.08.23/ хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж