"Үндсэн хуулиар тоглох бол улсаараа тоглохтой утга нэг"

Хуучирсан мэдээ: 2022.08.25-нд нийтлэгдсэн

"Үндсэн хуулиар тоглох бол улсаараа тоглохтой утга нэг"

"Үндсэн хуулиар тоглох бол улсаараа тоглохтой утга нэг"

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар Засгийн газрын гишүүд “давхар дээл”-тэй болох хязгаарлалтыг хүчингүй болгосон тогтоол улс төрийн хүрээнд төдийгүй хуульчдын дунд талцал үүсгээд буй. Үүнтэй холбоотойгоор эрх баригч нам УИХ-ын Дэгийн тухай хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудастаа өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр, Үндсэн хуулиар тоглогчдод хандаж хэлье “Энэ үйлдлээ нэн даруй зогсоо”, хэтэрлээ. Үндсэн хуулиар тоглох бол улсаараа тоглохтой утга нэг. Б.Чимид гуай “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” гэж хэлснийг нэмж сануулъя. Сануулга авахгүй бол сайн үйлс ч бурууддаг” гэжээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж