Цаг агаарын мэдээг буруу дамжуулаад ажлаасаа халагдав

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

Цаг агаарын мэдээг буруу дамжуулаад ажлаасаа халагдав

Цаг агаарын мэдээг буруу дамжуулаад ажлаасаа халагдав

Унгарын цаг уурын шинжээчид цаг агаарын урьдчилсан мэдээг буруу мэдээлсний улмаас ажлаасаа халагджээ. Хоёр шилдэг шинжээч ийн халагдсан нь улс төрийн шуугиан дэгдээгээд байна.

Унгарын үндэсний баяр болох Гэгээн Стефаны өдөрт зориулсан ёслолын буудлагын арга хэмжээ өнгөрсөн Бямба гаригт болох байсан. Энэ нь Европын хамгийн том ёслолын буудлагын арга хэмжээ байжээ. Гэвч товлосон хугацаанаас долоон цагийн өмнө цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг гарсан тул уг арга хэмжээг хойшлуулсан байна. Тодруулбал, засгийн газар нь арга хэмжээг долоо хоногоор хойшлуулсан. Сэрэмжлүүлэг гарсан хэдий ч ямар ч онц ноцтой үзэгдэл болоогүй нь хоёр шинжээчийг ажлаасаа халагдахад хүргэжээ.

Уг арга хэмжээний хүрээнд Будапештийн төв хэсэгт орших Дунай мөрний эрэг дагуух 240 цэгээс 40 мянга орчим салют буудуулах байсан. Энэ нь хоёр сая хүртэлх хүн үздэг алдартай ёслолын буудлага юм.

Үндэсний цаг уурын албаныхны таамаглаж буйгаар шуурга чиглэлээ өөрчилж, Унгарын зүүн хэсгийг дайрсан байна. Албаныхан Ням гаригт фэйсбүүк хуудсаараа уучлалт гуйсан боловч хэтэрхий оройтжээ. Албаны дарга нарыг ажлаас халсан гэдэг нь Даваа гаригт тодорхой болсон юм.

Гэвч ёслолын буудлагын талаар иргэд янз бүрийн санал бодолтой байна. Хөрш Украинд дайн дажинтай байгаа энэ үед ёслолын буудлагаа цуцалж, эх орондоо хэмнэлт гаргахыг уриалсан 100 мянган хүн гарын үсгээ цуглуулжээ. Харин засгийн газрын дэмжигчид ирэх Бямба гаригт төлөвлөсний дагуу үзүүлбэр үзүүлнэ гэж найдаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж