"Системд бүртгүүлсэн бүх баримтыг НӨАТ-ын сугалаанд оруулна"

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

"Системд бүртгүүлсэн бүх баримтыг НӨАТ-ын сугалаанд оруулна"

"Системд бүртгүүлсэн бүх баримтыг НӨАТ-ын сугалаанд оруулна"

НӨАТ-ын сугалааг есдүгээр сараас сэргээхээр төлөвлөж байгаа аж. Ингэхдээ илүү дэвшилтэт технологиор шинэчилж, ил тод зохион байгуулдаг болохыг салбарын сайд нь хэлэв. Сангийн сайд Б.Жавхлан "Бид НӨАТ-ын баримтын сугалааг түр хугацаанд зогсоосон. НӨАТ-ын сугалааны технологи, процессыг долоон жилийн хугацаанд нэг ч удаа шинэчилж байгаагүй. Өмнө нь бүх хэвлэсэн НӨАТ-ын баримтыг сугалаанд оруулж, бүртгэгдээгүй баримтыг сугалаанд оруулахгүй, азтан тодрохгүй байх асуудал гардаг байсан. Энийг эрс шинэчилнэ. Зөвхөн системд бүртгүүлсэн бүх баримтыг НӨАТ-ын сугалаанд оруулна.  Цаашид бүсчилж зохион байгуулна. Ил тод, дэвшилтэт болгоно.

Тухайн сард иргэн 100 баримт сугалаанд бүртгүүлж оролцсон бол өөрийнхөө утсан дээр харах боломжтой болно. Та сугалаанд хожих магадлал хэдэн хувь байна гэдгийг сугалааны үеэр шууд авдаг болно. Болж өгвөл НӨАТ-ын баримтын сугалааг есдүгээр сард сэргээх төлөвлөгөөтэй байгаа. Өнгөрсөн зургадугаар сард НӨАТ-ын баримтын сугалааг түр зогсооход бүртгүүлэх явц 50 хувиар буурсан. Энэ бол маш том дүн. Сугалаа нь том хөшүүрэг болж байсан нь харагдаж байна. Буцаан олголтын хувийг нэмэхгүй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж