
-Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн иргэн 23 настай, эмэгтэй О нь энэ сарын 20-ны өдөр "Баруун" гэдэг гол руу усанд яваад сураггүй болсон тул сум орон нутгаас эрлийн хэсэг гарч, цогцсыг 20:00 цагийн орчимд голын эргээс олсон байна.
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын нуурнаас нэр, хаяг нь тодорхойгүй 45-50 орчим насны, эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.
-Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас Шивэрт баг руу 65 настай, эрэгтэй Ө нь энэ сарын 12-ны өдөр яваад сураггүй болсон байна. Эрлийн баг гарч, энэ сарын 21-ний өдөр Ариг голоос цогцосыг нь олж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
-Мөн аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, оршин суух хаяггүй, ганц бие, өндөр настан 74 настай эрэгтэй Ц “Ариг” голын усанд осодсоныг энэ сарын 22-ны өдрийн 12:30 цагт олж гаргажээ. Хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
-Төв аймгийн Мөнгөнморьт сумын Таван салааны гүүрний орчим, Хэрлэн голын салаанд 32 настай, эрэгтэй С нь энэ сарын 21-ны өдөр усанд унаж осолжээ. Түүний цогцсыг энэ сарын 22-ны өдөр олж гаргасан бөгөөд хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
П.Наран