"Эрэл", "Шинэ яармаг"-ийн барьцаа хөрөнгийг хурааж авна

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

"Эрэл", "Шинэ яармаг"-ийн барьцаа хөрөнгийг хурааж авна

"Эрэл", "Шинэ яармаг"-ийн барьцаа хөрөнгийг хурааж авна

Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчийн нэг нь  “Нью Яармаг хаусинг прожект" компани. Хөгжлийн банкнаас 2015 онд “Шинэ Яармаг” хороолол барихаар 145 тэрбум төгрөгийн зээл авснаас 59 тэрбумыг нь эргүүлэн төлж өдгөө 117 тэрбумын өр үлдээд буй. Тус компанийн гүйцэтгэх захирал нь Х.Баттулгын туслах Ц.Ууганбаяр юм.  Түүнийг эрүүл мэнддээ хохирол учруулж болзошгүй гэх үндэслэлээр хууль, шүүхийнхэн өнгөрсөн хавар баривчилж, хэсэг саатуулж байгаад сулласан байдаг. Тэрбээр 14 жил Х.Баттулгын туслах хийсэн,  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө  Канадын “Доминион вөүтинг системс” гэх компанид хар машин худалдаж авах захиалга өгсөн нь илэрч, багагүй дуулиан тарьж байсан удаатай.

“Нью Яармаг хаусинг прожект"-ийн авсан энэхүү өрийг нь хэн төлөх нь өнөөдөр ч тодорхойгүй 2019 онд Хөгжлийн банк энэ асуудлаар шүүхэдсэн ч, шүүх илтэд тус компанийн талд үйлчилсэн нь үнэндээ хардлага дагуулж буй. Тэгвэл "Шинэ яармаг" төслийн барьцаа хөрөнгийг хурааж авах чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгчээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөхдөө "Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн эргэн төлөлтийн явц долоо, наймдугаар сараас эрч нь буурсан байна. Тийм учраас олон нийтийн хяналтыг өндөр болгож, төрийн өмчийн компаниудтай холбоотой чанаргүй зээлийг төлж барагдуулах тал дээр холбогдох сайд нарт үүрэг өглөө. Мөн Ерөнхий сайд хувийн хэвшлийнхний чанаргүй зээлд хатуу арга хэмжээ авахыг үүрэгдсэн. Тодруулбал, "Эрэл" болон "Шинэ яармаг" төслүүдийн барьцаа хөрөнгийг нь хураах, албадлагын арга хэмжээ авах чиглэл өглөө. Ойрын нэг сарын хугацаанд энэ ажлыг эрчимжүүлэх тал дээр үүрэг өгсөн. Энэ оны нэгдүгээр сараас хойш  Хөгжлийн банкинд нийтдээ 510 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж