Малайзын ерөнхий сайд асан 12 жилийн ял авлаа | News.MN

Малайзын ерөнхий сайд асан 12 жилийн ял авлаа

Малайзын ерөнхий сайд асан 12 жилийн ял авлаа

Малайзын ерөнхий сайд асан 12 жилийн ял авлаа

Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак 12 жил хорих ялаар шийтгүүлэв. Түүнийг “1MDB” баялгийн сантай холбоотой авлигын хэргээр буруутгасан. Тэр 2020 оны долдугаар сард баривчлагдсан боловч батлан даалтаар гаржээ.

“1MDB” сангаас хувийн данс руугаа 9.4 сая ам.доллар шилжүүлсэн хэргийн үндэслэн түүнийг долоон зүйл ангиар буруутгасан. Эцэст нь шүүхээс түүний давж заалдах гомдлыг хүчингүйд тооцсон тул Нажиб Разак 12 жил хоригдож, 46.8 сая ам.долларын торгууль төлөх болжээ.

Гэвч Нажиб Разак өөрийн гэм буруутайг үгүйсгэсээр байна. Нажибын дансанд байгаа мөнгө улсын сангаас завшсан бус Саудын хааны гэр бүлийн хандивласан мөнгө гэж түүний хамгаалалтын багийнхан хэлжээ. Түүнчлэн санхүүгийн зөвлөхүүд нь Нажибыг төөрөгдүүлсэн гэж батлаад буй. Тэр дундаа оргон зайлсан Жо Лоу нэртэй санхүүчийг онцолжээ.

Нийт таван шүүгчээс бүрдсэн шүүх бүрэлдэхүүн Нажибын долоон зүйл ангийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч, давж заалдах ямар ч үндэслэл байхгүй гэжээ. “1MDB” сантай холбоотой таван шүүх хурал байгаа бөгөөд өчигдөр /2022.08.23/ хамгийн эхнийх нь болсон. Нажибын эхнэр Росма Мансорыг мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн хэргээр мөн буруутгаад байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

шаарийбуу 2022-08-24 202.126.92.170

охиныг минь онц аюултай тагнуул гэж устгах үүргийг НАЖИБ өөрийн бие хамгаалагч офицероо өрөөндөө дуудөж үүрэг өгсөнийг уг этгээд нь мэдүүлээд байгаа Энэ нүгэлт хэргийг голлон захиалж газар дээр нь шалгаж хэрэгжүүлсэн хүн бол Нажибын гуравдугаар эхнэр МОНСАР болох нь шүүхээр батлагдсан байгаа.Хэрхэн шийдэхийг шүүх мэднэ.Манай төр олигтойхон дуугарвал үнэнээр шүүгдэх ёстой Даанч манайхан дуугарахгүй юмдаа .

Avatar

Зочин 2022-08-24 64.119.26.159

нүгэл нь нүдээрээ болж дээ

Avatar

зочин 2022-08-24 103.80.211.207

Алтантуяагийн хэрэгт хамаатай биздээ энэ хүн. Ямартай ч өөр хэргээр ял авчээ

Avatar

Зочин 2022-08-24 64.119.26.159

super

Avatar

Зочин 2022-08-24 139.5.216.119

Алтантуяагийн хэргийг нааштай шийдэх нөхцөл бүрэлдэв үү ?!

Avatar

Зочин 2022-08-24 103.26.193.231

Манайхан элбэгээ, батүүл, эрдэнэ, жунай, миеэ, сү.батболд нарт ингээд тохирсон ялыг нь үүрүүлээд явуулчихаж чаддаг болсон цагт өөдлөнө

Avatar

зочин 2022-08-24 122.201.21.14

женко баттулгыг орхидуулчлаа… мал аа

Avatar

иргэн 2022-08-24 62.55.205.86

Санжийн Баяр гэж томоохон аалзыг бас мартжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж