Малайзын ерөнхий сайд асан 12 жилийн ял авлаа

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

Малайзын ерөнхий сайд асан 12 жилийн ял авлаа

Малайзын ерөнхий сайд асан 12 жилийн ял авлаа

Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак 12 жил хорих ялаар шийтгүүлэв. Түүнийг “1MDB” баялгийн сантай холбоотой авлигын хэргээр буруутгасан. Тэр 2020 оны долдугаар сард баривчлагдсан боловч батлан даалтаар гаржээ.

“1MDB” сангаас хувийн данс руугаа 9.4 сая ам.доллар шилжүүлсэн хэргийн үндэслэн түүнийг долоон зүйл ангиар буруутгасан. Эцэст нь шүүхээс түүний давж заалдах гомдлыг хүчингүйд тооцсон тул Нажиб Разак 12 жил хоригдож, 46.8 сая ам.долларын торгууль төлөх болжээ.

Гэвч Нажиб Разак өөрийн гэм буруутайг үгүйсгэсээр байна. Нажибын дансанд байгаа мөнгө улсын сангаас завшсан бус Саудын хааны гэр бүлийн хандивласан мөнгө гэж түүний хамгаалалтын багийнхан хэлжээ. Түүнчлэн санхүүгийн зөвлөхүүд нь Нажибыг төөрөгдүүлсэн гэж батлаад буй. Тэр дундаа оргон зайлсан Жо Лоу нэртэй санхүүчийг онцолжээ.

Нийт таван шүүгчээс бүрдсэн шүүх бүрэлдэхүүн Нажибын долоон зүйл ангийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч, давж заалдах ямар ч үндэслэл байхгүй гэжээ. “1MDB” сантай холбоотой таван шүүх хурал байгаа бөгөөд өчигдөр /2022.08.23/ хамгийн эхнийх нь болсон. Нажибын эхнэр Росма Мансорыг мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн хэргээр мөн буруутгаад байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж