"Хуулиараа О.Цогтгэрэл бүлгийн дарга болох боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

"Хуулиараа О.Цогтгэрэл бүлгийн дарга болох боломжгүй"

"Хуулиараа О.Цогтгэрэл бүлгийн дарга болох боломжгүй"

Ардчилсан намаас өнөөдөр/2022.08.24/ УИХ дахь АН-ын бүлгийн даргыг сонгох тухай мэдээлэл хийлээ.


АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Хууль зүйн хувьд О.Цогтгэрэл бүлгийн дарга болох боломжгүй талаар тайлбар өгөх нь зүйтэй. Бүлгийн даргын асуудлыг бүлгийн нийт гишүүний саналаар сонгоно гэж заасан байдаг. Тэгэхлээр нийт гишүүний олонхоор сонгодог заалтыг зөрчиж байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга тэргүүтэй хүмүүс хуралдаж бүлгийн даргыг сонгох ёстой. Үүний дараагаар алх цохиж батлах хуультай.

Тиймээс О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар батламжлах боломжгүй.

Хоёрдугаарт, АН-ын нэрээр овоглож буй хүмүүс сайд болох гэж тохироо хийж байгаа талаар яригдаж байна. Үнэхээр МАН-тай тохиролцож байгаа бол тухайн хувь хүний асуудал. АН-ын асуудал биш.

Дараагийн асуудал бол Үндсэн хуулийн цэцийн шийдвэр. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унах гээд байгаа учраас увиагүй шийдвэр гаргасан гэдгээ зарлах ёстой.

АН-ын Хууль эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-Хэн дарга болох уу, хэн сайд болох уу гэдгээ болимоор байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад нэг зүйлийг зөвлөмөөр байна. Тэртээ тэргүй дүрэм гэж байхад хажуудаа байгаа зөвлөх хуульчийн хэлснээр хууль зөрчихөө болих хэрэгтэй. Өнөөдрийн байгаа хуулийн дагуу нийт гишүүдийн олонхын саналаар гэдэг бол бүлгийн нийт гишүүд гэж заасан байдаг. Энэ нь тухайн хуралд оролцсон нийт гишүүдийн гэсэн үг биш. Тиймээс үүн дээр Дээд шүүхээс тайлбар авахыг хүсч байна.

Төрийг түшилцэнэ гэдэг бол төрийг хүчгүй болгохын тулд явдаг зүйл биш.

Өнөөдөр төрийг хүчингүй болгохын тулд МАН дотроо зодолдож байна. Ард түмнийг басамжлах хэрэггүй. Бүх хүн тэнэг биш. Иргэд Ардын намыг улс орноо хөгжүүлнэ гэж бодож байгаа. Гэсэн ч аудитын дүнгээр 10 их наядын төсвийн зөрчил илэрсэн талаар эдийн засагч Д.Ангар мэдээлж байна. Монгол төрийг, сөрөг хүчнийг хүчгүй болгох мэтээр харагдуулж МАН зодолдож байгаад харамсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж