113 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн мөр ил болов

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

113 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн мөр ил болов

113 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн мөр ил болов

Хүчтэй ган гачгийн улмаас Техасын төв хэсэгт орших голын эрэг дээрх 113 сая жилийн настай үлэг гүрвэлийн мөрийг ил болжээ. Акрокантозаврт хэмээн нэрлэгдэх үлэг гүрвэлд хамаарах асар том мөрүүд 2000 оноос хойш харагдахгүй байсан. Тус мөрүүд голын усанд харагддаггүй байсан ч ган гачгаас болж ус нь татарсан байна.

Техас мужийн үлэг гүрвэлийн хөндийн цэцэрлэгт хүрээлэн дэхь мөрүүд нь дэлхийн хамгийн сайн хадгалагдан үлдсэн мөрний  нэг юм гэж цэцэрлэгт хүрээлэнгийн ахлагч Жефф Дэвис ярив. АНУ-ын ган мониторын мэдээлснээр Техас бараг бүхэлдээ ган гачигтай  тулгарч байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Техасын  87 гаруй хувь нь хамгийн ноцтой, эрс тэс, онцгой гэсэн гурван төрлийн гангийн нэгийг туулж байна.  Зуны хэт хуурай, халуун нөхцөл байдлаас болж Техасын төв цэцэрлэгт хүрээлэнгийн гол мөрөн бараг бүхэлдээ ширгэж, үлэг гүрвэлийн мөрийг нь ил болгов.

Ахлах ахлагч Дэвис "ВВС"-д саяхан ил гарсан замуудыг 100 фут орчим алхсан нэг Акрокантозаврынх гэж ярив. Энэ үлэг гүрвэлийн нийт 140 орчим мөр байгаа бөгөөд одоо 60 орчим нь харагдаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж