Килиманжаро оргил “WiFi” сүлжээтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

Килиманжаро оргил “WiFi” сүлжээтэй болжээ

Килиманжаро оргил “WiFi” сүлжээтэй болжээ

Африк тивийн ноён оргил Килиманжаро “WiFi” сүлжээтэй болсныг Танзани улсын засгийн газар мэдэгдлээ. Ингэснээр уулчид, явган аялагчид, адал явдалд дурлагчид Килиманжарог зорих үед тэдний санаа зовох зүйл нэгээр багасч байна. Килиманжаро уул нь нутгийн иргэд болон жуулчдын явган аялал хийх дуртай газар юм. Оргилд гарахын тулд тусгай уулын тоног төхөөрөмж шаардлагагүй тул жил бүр хэдэн арван мянган хүн ууланд гардаг. “WiFi” сүлжээтэй уул ганц Килиманжарогоор тогтохгүй. Дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд аль 2010 онд интернет ашиглах боломжтой болжээ.

Килиманжаро оргил нь 5895 метр өндөр бөгөөд тэгш тал, ой модоор хүрээлэгдсэн цэцэрлэгт хүрээлэнтэй. 650 км.кв талбай бүхий энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь зүүн Африкийн жинхэнэ гоо үзэсгэлэнгийн илрэл болсон газар юм. Цэцэрлэгт хүрээлэн Моши хотын ойролцоо байрладаг бөгөөд Аруша хотоос онгоц, машинаар хялбархан хүрэх боломжтой. Килиманжаро орчмын зургаан ойн коридорыг 1987 онд ЮНЕСКО Дэлхийн өвд бүртгэсэн.

Танзани дахь унтаа галт уул Килиманжаро нь Мавензи, Кибо, Шира гэсэн гурван галт уулын тогоотой. Экваторын бүсэд байрладаг учраас өвөл, зун гэсэн улирал байхгүй. Харин чийглэг, хуурай үе гэж байдаг. Хуурай үед нь ууланд авирахад хамгийн тохиромжтой байдаг аж. Хуурай үе нь арванхоёроос гуравдугаар сар, зургаагаас есдүгээр сарыг хэлнэ. Тэр дундаа нэг, хоёр, гуравдугаар сард тэнгэр цэлмэг, үзэгдэх орчин сайн байдаг тул авирахад хамгийн тохиромжтой.

Эх сурвалж: CBS NEWS, KILIMANJARO PARK TANZANIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж