Тарваган тахлын шинжилгээ сөрөг гарчээ | News.MN

Тарваган тахлын шинжилгээ сөрөг гарчээ

Тарваган тахлын шинжилгээ сөрөг гарчээ

Тарваган тахлын шинжилгээ сөрөг гарчээ

Говь-Алтай аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл өчигдөр /2022.08.23/ гарсан. Тодруулбал, тус аймгийн Есөнбулаг сумын төвд дээрх тохиолдол илэрч, голомтод бүс нутгийн орох, гарах хөдөлгөөнийг наймдугаар сарын 22-ны 18.00 цагаас эхлэн 23-ны 18.00 цаг хүртэл хязгаарласан аж.

Нөхцөл байдлын талаар тус аймгийн онцгой комиссын албаны хүнээс тодруулахад “Сэжигтэй тохиолдлыг Улаанбаатар хот руу Зооноз өвчин судлалын үндэсний төв рүү явуулсан. Нэг хүн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн. Өнөөдөртөө шинжилгээний хариу нь гарна. Шинжилгээний хариу гарсны дараа цаашид хязгаарлалтаа үргэлжлүүлэх эсэхээ шийднэ” гэж байв.

Тэгвэл тус сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч, Есөнбулаг сумын хязгаарлалт цуцлагдаж, хэвийн горимд шилжжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-24 213.87.149.57

>>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-24 103.80.210.183

одоо ч тоотой хэдхэн тарвага үлдсэн шүү дээ бүгдийг нь шинжилгээнд хамруулж болно шүү дээ.

Avatar

Shatahuun uguuch 2022-08-24 192.82.64.83

Shatahuun uguhgui tenegteed l baisan … tahald shatahuun yamar hamaa bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж