Тарваган тахлын шинжилгээ сөрөг гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

Тарваган тахлын шинжилгээ сөрөг гарчээ

Тарваган тахлын шинжилгээ сөрөг гарчээ

Говь-Алтай аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл өчигдөр /2022.08.23/ гарсан. Тодруулбал, тус аймгийн Есөнбулаг сумын төвд дээрх тохиолдол илэрч, голомтод бүс нутгийн орох, гарах хөдөлгөөнийг наймдугаар сарын 22-ны 18.00 цагаас эхлэн 23-ны 18.00 цаг хүртэл хязгаарласан аж.

Нөхцөл байдлын талаар тус аймгийн онцгой комиссын албаны хүнээс тодруулахад “Сэжигтэй тохиолдлыг Улаанбаатар хот руу Зооноз өвчин судлалын үндэсний төв рүү явуулсан. Нэг хүн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн. Өнөөдөртөө шинжилгээний хариу нь гарна. Шинжилгээний хариу гарсны дараа цаашид хязгаарлалтаа үргэлжлүүлэх эсэхээ шийднэ” гэж байв.

Тэгвэл тус сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч, Есөнбулаг сумын хязгаарлалт цуцлагдаж, хэвийн горимд шилжжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж