"Дарханы замын асуудлаар албан тушаалтнуудыг саатуулсан нь үнэн" | News.MN

"Дарханы замын асуудлаар албан тушаалтнуудыг саатуулсан нь үнэн"

"Дарханы замын асуудлаар албан тушаалтнуудыг саатуулсан нь үнэн"

"Дарханы замын асуудлаар албан тушаалтнуудыг саатуулсан нь үнэн"

Авлигатай тэмцэх газар Дарханы замын асуудлаар хяналт шалгалтыг хийж буй. Тухайлбал, Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Улмаар холбогдох албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг өнгөрсөн долоо хоногоос явуулж эхэлсэн. Энэ дагуу наймдугаар сарын 15-нд Зам тээврийн хөгжлийн яамны таван албан тушаалтны албан өрөө болон  орон байр гээд нийтдээ 30 гаруй объектод нэгжлэг хийгээд байгаа. АТГ-аас прокурорын зөвшөөрөл авах шаардлагатай тул шалгагдаж байгаа албан тушаалтны нэрийг зарлах боломжгүй гэсэн юм.

Тэгвэл өчигдөр /2022.08.23/ тус зам тендер шалгаруулалттай холбоотой ажиллаж байсан зарим хүнийг саатуулсан байна. АТГ-аас хэдэн хүнийг хэдий хугацаанд саатуулсан болохыг тодруулахад прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт АТГ-ын шалгалт холбогдох яаманд хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн. Энэ үеэр АТГ-ын өөр нэг албан тушаалтан мэдээлэхдээ, автомашины улсын дугаарыг худалдах дуудлага худалдаа зохион байгуулахдаа өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөж буй эсэхийг шалгасан гэж мэдээлж байв.

Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу АТГ-аас Дарханы замын тендер сонгон шалгаруулахад оролцсон, сонгосон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Ийнхүү тус хяналт шалгалт үргэлжилж буй аж.

Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг нийтдээ таван хэсэгт хувааж тендер сонгон шалгаруулсан бөгөөд II болон IV хэсгийг цаасан дээрх компани сонгон шалгаруулсан байж болзошгүй гэнэ. Дархан-Улаанбаатар чиглэлийн замын анх 2019 онд эхлүүлж, хэд хэдэн сайдын нүүр үзэж байгаа ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын ажилтай газар дээр нь очиж танилцсан. Энэ үеэр тендер шалгаруулалтад оролцсон албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцно хэмээн мэдэгдээд байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-24 66.181.186.44

Шинэ сайдад тз ын а. ч байхгүй.сайд уухилаж дэд сайд бүх ажлыг нь хийнэ.тэрэн ч зөв.яагаад гэвэл элдэв хэл амнаас хол сэтгүүлчид одоо сайд руу л довтлох байхдаа Дарханы зам тз гм…..сайдын ажил дурлах ажил биш дээ үргэлж эрүүний шөл ууж хийсэн ч хийгээгээгүйгээр дуудуулдаг.

Avatar

Unshigch 2022-08-24 66.181.191.49

Зам тээврийн яаманд сэтгэл зүтгэл шударга ёс дутаж байна авлигаар ажлаа явуулж байсан одоо явуулж байгаа хүмүүсийг шийтгэх хэрэгтэй замаар замын тeндeрээр баяжсан замын хүмүүсийг шалгаж цэгцлэх цаг нь болсон.

Avatar

Уншигч 2022-08-24 202.55.191.130

Шалгаруулсан, шалгарсан хүмүүст заавал хариуцлага тооцох ёстой. Мөнгөний төлөө олон хүний амь авч явсан.

Avatar

Зочин 2022-08-24 192.82.78.68

Shalgaad baidag, shalgaad baidag, uxaad baidag, uxaad baidag ajil ni yasan yavdaggui tur ve. Uul ni zeel gex met mungunii ex uusver gaigui olood baidag. Ajil ni yavdaggui.

Avatar

Зочин 2022-08-24 66.181.160.37

ЕС үүрэг өгөөгүй бол шалгахгүй байх байсан юм уу ?. АТГ чинь тэгээд дээд газрын захиалгаар ажилдаг болж таарвуу ?
Захиалгаар шудрага ёс тогтооно гэж байдгүй юм аа !!!!!…

Avatar

Зочин 2022-08-24 103.80.210.183

эднээс болж байгаль сүйтгэсэн тул боя хариу нэхэж төлыөр ялбараа тавь л даа.

Avatar

d 2022-08-24 192.82.65.64

ene turiin ner barisan baiguullaguudiig tatan buulgaj ded butets buteen baiguulalttai holbootoi asuudliig huviin hevshleer hiilgevel zuv yumda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж