Америкчуудыг Украинаас нэн даруй гарахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

Америкчуудыг Украинаас нэн даруй гарахыг шаардав

Америкчуудыг Украинаас нэн даруй гарахыг шаардав

Украин улс ЗХУ-аас тусгаарласны 31 жилийн ой өнөөдөр /2022.08.24/ тохиож байна. Түүнчлэн ОХУ-ын түрэмгийлэл эхлээд яг зургаан сар болж байна. Оросууд Украины тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулаад иргэдийн дэд бүтэц рүү халдаж магадгүй гэж үзсэний үндсэн дээр АНУ-ын засгийн газар иргэдээ тус улсаас нэн даруй гарахыг шаардав.

АНУ-ын Элчин сайдын яам албан ёсны цахим хуудсандаа сэрэмжлүүлэг нийтэлсэн. Ингэхдээ иргэдээ газрын тээвэр ашиглан гарахыг уриалжээ. Түүнчлэн Украин даяар аюулгүй байдлын нөхцөл байдал маш тогтворгүй байгаа, ямар ч анхааруулгагүйгээр улам дордож ч болзошгүйг мэдэгдсэн байна.

Украины ерөнхийлөгч Зеленский тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Оросын хүчин пуужингийн цохилт зэрэг хүчтэй дайралт хийж болзошгүй гэж сэрэмжлүүлсэн. Үүнтэй зэрэгцээд АНУ ч мөн сэрэмжлүүлгээ гаргасан нь энэ юм. Украины засгийн газар иргэдээ Мягмар, Лхагва гаригт онцгойлон анхаарал болгоомжтой байхыг сануулсан.

“Улс дотор болон гадаадад пуужингийн довтолгоо, бусад өдөөн хатгалгын аюул нэмэгдсээр байна. Тэд он сар, бэлгэдэлд их ач холбогдол өгдөг. Тиймээс тусгаар тогтнолын өдөр аливаа халдлагад бэлэн байх нь логиктой болно. Украин бэлэн байна. Агаарын довтолгооны дохиолол бол хүн бүр анхааралдаа авах ёстой ноцтой дохио юм” гэж Украины Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов хэллээ. Киев хотод Даваагаас Пүрэв гаригт бүх нийтийг хамарсан томоохон цугларалт хийхийг хориглосон.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж