Хотын дарга сайдын суудал "горилж" явна

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

Хотын дарга сайдын суудал "горилж" явна

Хотын дарга сайдын суудал "горилж" явна

Засгийн газар давхар дээлтэй, шинэ сайд нараа сэлгээ хийх сургаар Хотын дарга Д.Сумъябазар сайд болохоор “гүйж” яваа сурагтай.  Шинэ Засгийн газар Хот хариуцсан сайд,  Тэргүүн дэд Шадар сайд гэсэн хоёр сайдын суудлыг шинээр бий болгохоор улс төрийн хүрээнд яригдаж буй. Тэгвэл энэ хоёр албан тушаалд УИХ-ын гишүүд дундаас бус дан дээлтэй хүмүүс томилох тохироо ч яригдаж эхэлсэн байна.

Одоогоор Хот хариуцсан сайдын албан тушаалыг Д.Сумъяабазар давхар хаших боломжтой бөгөөд тэрбээр өөрөө ч энэ сайдын суудал горилохоор зүтгэж яваа гэнэ. Хотын даргын хувьд түүний чиг үүрэгтэй ойр учраас түүнийг томилох нь зөв гэсэн яриа ч МАН-ын удирдлагууд дунд яригджээ.

Д.Сумъяабазарын хувьд Нийслэлийн МАН-ын дарга, Сонгинохайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшиж байсан ч гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, Хотын дарга болж байсан. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан туршлагатай, УИХ-д сонгогдож байсан, Хотод намаа ялуулсан зэргийг нь үндэслэж түүнийг ийн Хот хариуцсан сайдаар томилж магадгүй бололтой.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж