Тойм: Манай тамирчид хилийн чанадад гялалзаж явна

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

Тойм: Манай тамирчид хилийн чанадад гялалзаж явна

Тойм: Манай тамирчид хилийн чанадад гялалзаж явна

Монголын тамирчид дэлхийн өнцөг булан бүрт амжилт гаргасаар байна.


ТАЕКВОНДОГИЙН ТАМИРЧИД ГУРВАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Вьетнам улсын Хо Ши Мин хотод таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээн болж, манай улсын гурван тамирчин медалийн тавцанд гарав. Тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Б.Шинэбаяр мөнгөн медаль хүртсэн бол 58 кг-д Х.Темирбек, эмэгтэйчүүдийн 47 кг-д Х.Энхтуяа нар хүрэл медаль хүртлээ.

Б.Шинэбаярын хувьд өмнө нь тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.

Г.ГАНЗОРИГ ДЭЛХИЙН ЦОМЫН ХОЁР ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЭВ

БНСУ-ын Чанвон хотод пара буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн найм дахь өдрөө болж байна. Өнөөдөр тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганзориг 561 оноогоор хүрэл медаль хүртсэн бол А.Ууганцэцэг эмэгтэйчүүдийн хийн бууны Р2 дасгалд 527 оноогоор 11 дүгээр байрт орсон байна.

Г.Ганзориг нь гурав хоногийн өмнө 50 метрийн Р4 дасгалд алтан медаль хүртсэн юм. Баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ш.Буянзаяа удирдан оролцуулсан бөгөөд Г.Ганзориг тус тэмцээнээс хоёр медаль (алт, хүрэл) хүртэж, А.Ууганцэцэг 9, 11 дүгээр байр эзэлсэн амжилтаар Дэлхийн цомыг өндөрлүүлж байна.

МОНГОЛЫН БИАТЛОНЧИД ЗУНЫ ДАШТ-Д АНХ УДАА ӨРСӨЛДӨНӨ

Герман улсад биатлоны зуны ДАШТ энэ сарын 24-28-нд болох бөгөөд Монголын баг тамирчид тус тэмцээнд анх удаа оролцохоор хилийн дээс алхав. Тэмцээнд дасгалжуулагч олимп, дэлхийн аварга Александар Попов, дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Э.Энхсайхан, О.Гантулга, Б.Анхболд, эмэгтэйчүүдэд М.Должинсүрэн, Д.Энхчимэг, Э.Ариунзул нар өрсөлдөнө.

Монголын баг тамирчид тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилалтаа Казахстаны Петропавлоск хотод хангажээ. Энэ удаагийн тэмцээнд 28 орны 400 орчим тамирчин оролцохоор болсон ба Себастьян Самуэльссон, Эльвира Оберг, Доротея Вирер, Маркета Давидова, Лиза Виттоцци, Марте Ульсбю-Ройзеланн зэрэг өндөр зэрэглэлийн биатлончид өрсөлдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж