3х3 U18: Ч.Чойжилсүрэн ДАШТ-ий эхний өдрийн онцлох тоглогчоор нэрлэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

3х3 U18: Ч.Чойжилсүрэн ДАШТ-ий эхний өдрийн онцлох тоглогчоор нэрлэгдэв

3х3 U18: Ч.Чойжилсүрэн ДАШТ-ий эхний өдрийн онцлох тоглогчоор нэрлэгдэв

3×3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны ДАШТ Унгар улсын Дебрецен хотод эхэллээ. Наймдугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд үргэлжлэх энэ жилийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 40 баг оролцож байна.

Гавьяат дасгалжуулагч С.Тулга болон үндэсний шигшээ багийн тамирчин асан Б.Солонгын удирдлага дор эрэгтэй багт А.Билгүүн, Ч.Чойжилсүрэн, Ч.Тэмүүлэн, С.Биндэрьяа эмэгтэй багт А.Хонгорзул, Б.Нямцэцэг, Э.Энхбуян, Н.Нандинхүсэл нар тус тус багтжээ.

Эрэгтэй баг өчигдөр/2022.08.23/ хэсгийн эхний хоёр тоглолтоо хийлээ. Эхний тоглолтоо 3х3 сагсан бөмбөгийн хүчирхэг гүрэн Латвийн эсрэг хийж, манай хөвгүүд 22-18 гэсэн харьцаатай буулган авав. Энэхүү тоглолтод манай хоёр онооны болон чөлөөт шидэлтүүд сайн байснаас гадна будагтай талбайн хамгаалалт онцгой байсан.

Ч.Чойжилсүрэн Латвийн эсрэг 12 оноо авч, энэ өдрийн онцлох тоглогчоор нэрлэгдэв.

Харин дараагийн тоглолт Азийн төлөөлөл Киргизстантай хийж, 20-21 гэсэн харьцаатай ялагдал хүлээв. Манай баг тоглолтыг эрчтэй эхлүүлж, онооны зөрүү үүсгэсэн ч алдааны асуудалд эрт орж, эсрэг багт онооны зөрүүг багасгах боломж өгсөн юм. Тоглолтын төгсгөлд Киргизстаны багийн будагтай талбай руу дайрсан довтолгоонууд амжилттай болж энэ нь ч ялалт байгуулах гол шалтгаан болов.

Ийнхүү эхний дараах байдлаар Монголын эрэгтэй баг нэг хожил, хожигдолтой В хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Өнөөдөр Португал болон Чилийн багуудын эсрэг хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Мөн эмэгтэй баг өнөөдөр хэсгийн эхний тоглолтуудаа Киргизстан, АНУ-ын эсрэг хийх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж