Хараат бус төвүүдийн нэгдсэн уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Хараат бус төвүүдийн нэгдсэн уулзалт болно

Монгол Улс дахь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийгмийн болон халамжийн үйлчилгээг үзүүлж байгаа систем бүрэн төгөлдөржөөгүйгээс тэд нийгмийн харилцаанд оролцож чадахгүй,  бусдаас нуугдмал, хүний наад захын эрх,  эрх чөлөөг эдэлж чадахгүй хэн нэгний хараат амьдардаг байна. Харин дэлхийн нийт энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор дэлхий “Хараат бус төв” хэмээх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог хангасан үйлчилгээний систем нэвтрүүлэн  ажилладаг аж. 

Монгол орны хувьд Хараат бус  төв нь  хөгжиж эхэлж байгаа шинэ хандлага учир эхнээсээ зөв системтэй, эрчимтэй хөгжүүлэх нь чухал тул  Азийн Хараат бус амьдрах төвүүдийн нэгдсэн сүлжээнээс ирэх сард Ази Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн   Хараат бус төвүүдийн нэгдсэн уулзалт семинарыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Дээрх арга хэмжээ есдүгээр сарын 7-9-ний хооронд гурав хоног үргэлжилж,  Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Камбож, Пакистан зэрэг орны 50 орчим төлөөлөгч, Монголын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 80 орчим иргэн, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 70 орчим хүнийг оролцуулахаар төлөвлөсөн аж. Дээрх арга хэмжээний зорилго нь Монгол орны нөхцөлд тохирсон Хараат бус төвийн оновчтой хувилбарыг сонгох, туршлага, мэдээлэл солилцоход орших гэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж