"Зээлээр суралцах оюутны материалыг ирэх сарын 15-н хүртэл авна"

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

"Зээлээр суралцах оюутны материалыг ирэх сарын 15-н хүртэл авна"

"Зээлээр суралцах оюутны материалыг ирэх сарын 15-н хүртэл авна"

Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь оюутан, суралцагчийн сурах бололцоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэхэд байдаг. Уг зээлд 2021 оны байдлаар 11063 оюутанд, 9.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин энэ жилийн “Оюутны хөгжлийн зээл”-ийн талаар Боловсролын зээлийн хэлтсийн дарга Д.Ганцэцэгээс тодрууллаа.

Тэрбээр “Оюутны хөгжлийн зээл нь ирээдүйн орлогод суурьлан хүүгүй, барьцаагүй, төгссөн өдрөөс эхлэн зургаа хүртэлх жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр олгодог. 2022-2023 оны хичээллийн жилд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд тэргүүлэх мэргэжлээр суралцагч оюутнууд зээлд хамрагдах боломжтой. Зээлийн хүсэлтийг их, дээд сургуулиудиар дамжуулан Боловсролын зээлийн сан хүлээж авдаг. Иймд зээлээр суралцах хүсэлтээ оюутнууд есдүгээр сарын 15-ны дотор, сургалтын алба болон хариуцаж байгаа нэгждээ гаргана. Өмнө нь зээлээр суралцаж байсан суралцагч оюутан нь голч онооны шалгуурыг хангасан тохиолдолд мэргэжил харгалзахгүй зээлийн хүсэлтээ сургалтын албандаа гаргаж болно” гэлээ.

Оюутны хөгжлийн зээлд хамрагдах оюутнууд дараах шаардлагыг хангаж, материалаа бүрдүүлсэн байна.

Боловсролын Зээлийн Сангийн “Оюутны хөгжлийн зээл”-ээр анх удаа суралцах оюутнуудын анхааралд:

Нөхцөл:

  • Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр анх удаа бакалавр, магистр, докторын шатлалд суралцаж байгаа Монгол Улсын иргэн байх;

Тавигдах ерөнхий  шаардлага:

  • Бакалаврын хөтөлбөрт шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш  байх;
  • Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын хөтөлбөрийн  оюутны  голч дүн 2,8 болон түүнээс дээш байх;
  • Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3,2 болон түүнээс дээш байх;
  • Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэгдсэн байх;

“Оюутны хөгжлийн зээл”-д шинээр хамрагдах хүсэлтэй тэргүүлэх мэргэжлийн суралцагч дараах материалыг бүрдүүлж, бүрэлдэхүүн сургуулийн  Сургалтын албаны  хариуцсан ажилтанд өгнө.

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар (гаргацтай, тод байх шаардлагатай)
  2. Зээл хүссэн өргөдөл (БЗС-аас гаргасан өргөдлийн маягтыг бөглөн цахим шуудангийн  хаяг, гар утасны дугаараа нэмж бичнэ.)
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (2022 онд ЭЕШ өгсөн суралцагч Боловсролын Үнэлгээний Төвийн системээс хэвлэж,  ажилтанд өгнө.)
  4. Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт (хариуцсан ажилтан системээс хэвлэн, баталгаажуулсан байх)
  5. Тухайн улиралд судалж байгаа хичээлийн хуваарь /суралцагч өөрөө оюутны вебээсээ хэвлэнэ/
  6. Төлбөрийн нэхэмжлэх (бүрэлдэхүүн сургуулийн тооцооны нягтлан бодогчоос авна)
  7. Суралцагчийн ирээдүйн зорилго, нийгэмд үзүүлэх хувь нэмрээ тодорхойлж бичсэн эсээ (удирдамжийн дагуу, аль болох нэг нүүрт багтаах ба овог, нэр, сургуулиа бичих)

Боловсролын зээлийн сангийн “Оюутны хөгжлийн зээл”-ээр үргэлжлүүлэн суралцах оюутнуудын анхааралд

2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд болон 2018-2021 онуудад  (жилийн чөлөөнөөс ирж сурах) “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцаж байсан тэргүүлэх бус ба тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн суралцагч 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд зээлд үргэлжлүүлэн хамрагдаж болно.

Тавигдах шаардлага:

  • Голч дүн нь бакалаврын хөтөлбөрт суралцагч 2.8,  магистрант, докторант бол 3,2 болон түүнээс дээш байх;
  • Тухайн улиралд 10-аас багагүй кредитийн хичээл сонгон судалсан байх;

Хичээл сонголт хийсний дараа:

  1. Тухайн улиралд судалж байгаа хичээлийн хуваарь (оюутан вебээсээ хэвлэнэ)
  2. Сургалтын төлбөрийн нэхэмжлэх (бүрэлдэхүүн сургуулийн нягтлан бодогчоос авна)-ийг хариуцсан ажилтанд өгнө.

"Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолоор Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг баталсан. Үүнд,

 

Төрөлжсөн чиглэлМэргэжлийн нэрБоловсролын түвшин
БакалаврМагистрДоктор
1Боловсрол1Багш, сургуулийн өмнөх насны боловсролBSc
2Багш, бага ангийн боловсролBSc
3Багш, тусгай хэрэгцээт боловсролBSc
2 Соёл, урлаг4Уран сайхны гэрэлтүүлэгBScMSc
5Дуу, чимээний технологиBScMSc
6Хөгжмийн театрын найруулгаBScMSc
7Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506)BScMSc
8Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалтBSc
3Биологи ба холбогдох шинжлэх ухаан9БиологиBScMScPhD
4Хүрээлэн буй орчин10Хүрээлэн буй орчин судлалBScMScPhD
5Мэдээлэл, харилцаа холбооны технологи11Утасгүй холбооBEngMEng
12Өгөгдлийн ухаанBEngMEng
13Системийн аюулгүй байдалBEngMEng
14Хиймэл оюун ухаанBEngMEng
6Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл15Химийн инженерчлэл ба боловсруулалтBEngMEng
16Сэргээгдэх эрчим хүчBEngMEngPhD
17Байгаль орчныг хамгаалах технологиBEngMEng
18ЭлектроникBEngMEngPhD
19Механик инженерBEngMEng
7Үйлдвэрлэл, боловсруулалт20Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологиBEngMEngPhD
21Хүнсний инженерчлэлBEngMEngPhD
22Шим тэжээл судлалBEngMEngPhD
23Газрын тосны инженерBEngMEng
24Уул уурхайн ашиглалтын технологиBEngMEng
8Архитектур ба барилга, угсралт25Барилгын материалын үйлдвэрлэлийн технологиBEngMEngPhD
26Хаягдал боловсруулах технологиBEngMEngPhD
9Инженерчлэл салбар хооронд27БиотехнологиBEngMScPhD
28Био-инженерчлэлMScPhD
29Нано шинжлэх ухаан, нано инженерчлэлMScPhD
10Хөдөө аж ахуй30Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)BSc
31Газар тариалангийн аж ахуй (агрономи)BSc
32Хөрс судлал, агрохимиBSc
11Ойн аж ахуй33Ойн инженерBSc
12Мал эмнэл зүй34Мал эмнэл зүйBSc
13Эрүүл мэнд35СувилахуйBSc
36Био-анагаах ухаанBSc
37Нийгмийн эрүүл мэндBSc
Нийт352512

 

Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж