Хятад “Minions” киноны төгсгөлийг өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.24-нд нийтлэгдсэн

Хятад “Minions” киноны төгсгөлийг өөрчилжээ

Хятад “Minions” киноны төгсгөлийг өөрчилжээ

"Despicable Me"  франчайзын сүүлд гарсан шинэ кино нь өнгөрсөн Баасан гаригт  Хятадад нээлтээ хийсэн. Гэвч олон улсад гарснаас өөр төгсгөлтэйгөөр нээлтээ хийжээ. "Minions: The Rise of Gru" нь Гругийн өсвөр насны тэрслүү он жилийг үзүүлэх ба ирээдүйд хэрхэн супер хорон санаат болон хувирах хувьслыг нь харуулсан аж.

Гэхдээ олон улсын хувилбараас ялгаатай нь Хятад хувилбар дээр Гру болон түүний зөвлөгч Уайлд Наклз наран жаргах зүг рүү явж байгаагаар дуусдаггүй байна. Үүний оронд Уайлд Наклз шоронд хоригдож, Гру "сайн залуусын нэг" болжээ. “Weibo” цахим хуудаснаа киноны төгсгөлийг хэрэглэгчид хуваалцжээ. Киноны төгсгөлд Уайлд Наклз 20 жил шоронд сууж гарч ирээд жүжиглэх урлагт дуртай болсноо мэддэг бол Гру гурван хүүхдийнхээ сайн аав болж буйг үзүүлдэг байна.

Ажиглагчид хүүхэлдэйн киноны төгсгөлийг Хятадын гурван хүүхдийн бодлоготой холбох болжээ. Кино урлагаар төрөлтийг нэмэгдүүлэх нь зөв гэх ухуулгыг тараахаар засгийн газар даалгасан гэж үзэж байна. Гэсэн хэдий ч цувралын тав дахь анги болох уг кино нь Хятадад нээлтээ хийсэн өдрөө 21.74 сая юань /3.2 сая доллар; 2.7 сая фунт стерлинг/ олсноор тахлын дараах дээд амжилтыг үзүүлж, бокс оффист амжилт олж чадсан гэж мэдээлэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж