Германы канцлер Олаф Шольц Берлинд болсон засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөгт үг хэлэхээр бэлтгэж байх үед цээж нүцгэн жагсагчид эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Жагсагчид хамгаалалтын албаныхан орж ирэхээс өмнө арьсан дээрээ "Хийн хориг одоо! " гэж бичин, тайзан дээр дайрч гарч ирсэн байна. Тухайн үед Шольц Канцлерийн танхимд болсон Холбооны засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр үг хэлхээр зогсож байжээ.
Энэ мэт тэмцлийн үйл ажиллагаа нь германчуудын 3/2 хувь нь арванхоёрдугаар сараас хойш засгийн газартаа сэтгэл хангалуун бус байгааг үзүүлж байна. "Bild am Sonntag" долоо хоног тутмын сонины "Insa" -аас явуулсан санал асуулгаар германчуудын дөнгөж 25 хувь нь Социал демократ нам ажлаа сайн хийж байна гэж үзэж байсан бол гуравдугаар сард тус тоо улам буурсан байна.
Үүний эсрэгээр германчуудын 62 хувь нь өмнөх эрх баригч эвсэлд ахмад консерватив удирдагч Ангела Меркелийн үед канцлерийн орлогчоор ажиллаж байсан Шольц ажлаа муу хийж байна гэж үзэж байгаа.
Тэрбээр засгийн эрхэнд гарснаасаа хойш Украины дайн, эрчим хүчний хямрал, инфляцийн өсөлт, ган гачиг зэргийг даван туулах шаардлагатай болсон нь Европын хамгийн том эдийн засгийг уналтын ирмэгт хүргэв. Шүүмжлэгчид түүнийг хангалттай манлайлал үзүүлээгүй гэж буруутгаж байна.Үүний зэрэгцээ, Орос энэ сарын сүүлчээр бүс нутаг руу чиглэсэн гол хоолойгоор дамжуулах байгалийн хий нийлүүлэхээ гурав хоног зогсооно.
Эх сурвалж: Sky News
Холбоотой мэдээ