1,246,943 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

1,246,943 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 188,508,758 төгрөгийн үнийн дүн бүхий 1,246,943 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мон-Ит Булигаар" ХК (MBG +9.09%), "Крипто Үндэстэн" ХК (BUN +1.64%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL +1.41%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-БҮК" ХК (BUK -12.85%), "Өндөрхаан" ХК (ONH -8.32%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -7.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,118 ширхэг нэгж эрхийг 11,604,408 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 56 ширхгийг 5,600,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.16 хувиар буурч, 35368.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,041,123,718,415 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж