Газрын тосны гол үйлдвэрлэгч Саудын Араб улс үнийн уналтын эсрэг арга хэмжээ болгож олборлолтоо бууруулж магадгүй гэж өчигдөр /2022.08.22/ анхааруулсан. Ингэснээр өнөөдрөөс /2022.08.23/ газрын тосны үнэ өссөн байна. Тухайлбал, брент маркийн нефтийн фьючерс нэг хувиар өсч 97.41 ам.долларт хүрэв. АНУ-ын баруун Техасын түүхий нефтийн фьючерс мөн нэг хувиар өсч, баррель нь 91.26 ам.доллар болжээ. Энэ сард жишиг үзүүлэлтүүд ойролцоогоор 12 ба найман хувиар тус тус буураад байсан.
Саудын Араб нь ОПЕК+ буюу газрын тос олборлогч орнуудын байгууллагын тэргүүн юм. Тус улсын Эрчим хүчний сайд хунтайж Абдулазиз бин Салман “Bloomberg”-т мэдээлэл өгөхдөө “ОПЕК+ байгууллагад сорилтыг давах уян хатан чанар, арга хэрэгсэл бий” гэж хэлжээ.
АНУ-ын стратегийн газрын тосны нөөц сүүлийн 35 жилийн хугацаанд анх удаа хамгийн бага түвшиндээ хүрсэн. Энэ нь дэлхий дахинд нефтийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт хэчнээн хатуу байгааг харуулж байна гэж зах зээлийн стратегич Йеап Жун Ронг хэлжээ.
Эх сурвалж: US NEWS
Холбоотой мэдээ