Хойд Солонгосын хөвдөг зочид буудлын түүх | News.MN

Хойд Солонгосын хөвдөг зочид буудлын түүх

Хойд Солонгосын хөвдөг зочид буудлын түүх

Хойд Солонгосын хөвдөг зочид буудлын түүх

Хоёр Солонгосыг заагладаг цэрэгггүй бүсээс 20 минутын зайтай газарт хуучирч муудсан зочид буудлын барилга бий. Дэлхийн хамгийн анхны хөвөгч зочид буудал “Haegumgang”-ийг 30 жилийн өмнө ашиглалтад оруулсан. Нэгэн цагт энэ нь Австралийн уснаа хөвдөг онцгой таван одтой зочид буудал байв. Тансаг аяллаар эхэлсэн эл зочид буудлын 16 мянган км аяллын сүүлчийн зогсоол нь Хойд Солонгос байжээ.

Хөвөгч зочид буудлыг Австралид амьдардаг Итали гаралтай бизнес эрхлэгч Даг Тарка зохион бүтээсэн. Барилгын ажлыг өдгөө татан буугдсан АНУ-ын гангийн компани 1986 онд барьж байв. Зочид буудал өнөөгийн ханшаар тооцвол 100 сая ам.доллараар босчээ. Дотроо 176 өрөөтэй, 350 зочин хүлээж авах боломжтой. Шөнийн клуб, ресторан, судалгааны лаборатори, номын сан зэрэгтэй.

1988 онд албан ёсоор ашиглалтад орсон хэдий ч ажиллуулахад хэтэрхий өндөр зардалтай байсан тул ганцхан жилийн дараа хаагдсан байна. Дараа нь Вьетнамын нэгэн компанид зарсан боловч Сайгон мөрөнд бараг 10 жил бэхлээтэй, хөдөлгөөнгүй зогсжээ. Эцэст нь 1998 онд Хойд Солонгос улс хөвдөг зочид буудлыг худалдаж авч, Кумганг уулын бэлд байрлуулсан. Өмнөд Солонгосын хоёр сая гаруй жуулчин уг зочид буудалд ирсэн байдаг.

Түүнчлэн Кумганг уулын бүс нь хоёр Солонгосын эвлэрлийн бүс болж, салж сарнисан гэр бүлүүд энд нэгдэх болжээ. Гэвч 2008 онд уулын бүсээс хальж, цэргийн бүсэд нэвтэрсэн 58 настай өмнөд солонгос эмэгтэй буудуулснаар “Haegumgang” зочид буудал үйл ажиллагаагаа зогсоосон. Тэр цагаас хойш үйл ажиллагаа явуулж буй эсэх нь тодорхойгүй ч Хойд Солонгосын эрх баригчид ирж амардаг байж болзошгүй.

“Google map”-аас харахад хөвдөг зочид буудал Кумганг уулын ойролцоо усан онгоцны зогсоол дээр зэвэрсэн хэвээр бэхлээтэй харагддаг аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-23 213.87.155.153

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-23 66.181.190.169

УБ-д усан замаар авчирч дорго нарын сэгсэлздэг, казиноддог газар болгож валют олоё

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж