"Хатуухан хэлэхэд хүүхдийн мөнгийг хүүхдэд нь зарцуул"

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

"Хатуухан хэлэхэд хүүхдийн мөнгийг хүүхдэд нь зарцуул"

"Хатуухан хэлэхэд хүүхдийн мөнгийг хүүхдэд нь зарцуул"

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар /2022.08.23/ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сурагчийн дүрэмт хувцасны талаар сайдаас асуулаа. Хариуд нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сайд хүн дүрэмт хувцасны талаар мэдээлэл хийх нь зохимжгүй гэж бодож байна.  Дүрэмт хувцсанд яамны оролцоо байхгүй. Төрөөс нэг ч төгрөг гаргадаггүй. Хувийн хэвшлийн зохицуулалтаар явуулдаг. Ер нь сурагчид дүрэмт хувцастай байх ёстой. Covid-19-ийн жилд өрхийн орлого буурсан тул хичээлийн  жилд шинэ дүрэмт хувцас өмсүүлэх нь эцэг эхчүүдэд хүндрэлтэй тусч буй учраас шинэ дүрэмт хувцас өмсөхгүй байх талаар мэдээлсэн.

Дүрэмт хувцсанд судалгаа хийгээд үзэхэд комоор буюу хүрэм өмд цамц, зангиа гээд авахаар үнэтэй болдог юм билээ. Бага ангийнх  эмэгтэй нь 116 мянга, эрэгтэй нь 172 мянга, дунд анги эмэгтэй нь 194 мянга, эрэгтэй нь 198 мянга, ахлах анги эмэгтэй нь 213 мянга, эрэгтэй нь 232 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр заавал ч үгүй бүтнээр авах хэрэггүй. Шаардлагатай байгаа өмд, цамцаа шинэчлээд явах нь хэрэгтэй. Ер нь нэг зүйлийг хатуухан хэлэхэд хүүхдийн мөнгийг хүүхэд нь зарцуулах ёстой. Жилд хүүхдийн мөнгө 1.2 сая төгрөг авдаг шүү дээ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж