Хөх мөрөн доороос 600 жилийн настай буддын шашны хөшөө олдов

Хуучирсан мэдээ: 2022.08.23-нд нийтлэгдсэн

Хөх мөрөн доороос 600 жилийн настай буддын шашны хөшөө олдов

Хөх мөрөн доороос 600 жилийн настай буддын шашны хөшөө олдов

Хятадын Хөх мөрний усны түвшин буурснаар , 600 жилийн настай буддын шашны гурван хөшөөтэй живсэн жижиг арлыг  илрүүлжээ.

Дэлхийн гурав дахь хамгийн урт гол болох Янцзыгийн зарим хэсэг нь хэт халалтын улмаас ширгэж байна. Энэ нь улс орон даяар ган гачгийн аюулаас сэрэмжлүүлж эхлэв. Буддын шашны гурван  хөшөөг Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунцин хотын гадна урсах мөрний хэсгээс олсон байна. Ус ширгэж , жижиг арал үзэгдэх болсноор  хадны хамгийн өндөр хэсэгт тус гурван хөшөөг олжээ.

Арал дээрх Фойелян хэмээх хөшөөний нэг нь бадамлянхуан индэр дээр сууж буй ламыг дүрсэлсэн байна.

Янцзыгийн сав газрыг хамарсан хүчтэй халалтын шалтгаан нь Номхон далайн баруун хэсгийн субтропикийн ердийнхөөс их хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотой юм. Энэ нь хоёр сар гаруй үргэлжилж, усан цахилгаан станцын нөөцийг бууруулж, тариалангийн  талбайг хатаах болжээ.

Янцзын гол  болон үерийн сав газрын Дунтин, Поян нууруудын усны түвшин хэвийн хэмжээнээс дор хаяж 4.85 метр (16 фут) гүехэн байгаа нь энэ хугацаанд түүхэнд байгаагүй хамгийн бага үзүүлэлт гэж албаныхан мэдэгдэв.

Тус сав газарт долдугаар сараас хойш  хур тунадас хэвийн хэмжээнээс 45 орчим хувиар бага орсон  гэж цаг уурчид мэдээлэв.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж